Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
“Миами хит” бүсийн аварга болоход ганц л алхам үлдлээ
NBA-ын плей-оффын бүсийн аваргын төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй “Миами хит”, “Индиана Пейсрэс” багуудын дөрөв дэх тоглолт боллоо. Энэ тоглолтод талбайн эзэн баг Миами эхнээсээ тэргүүлж, тоглолтын төгсгөл хүртэл хошуучилсаар 102:90 харьцаатай хожил авлаа. Тус тоглолтод Леброн Жеймс 32 оноо, самбараас 10 бөмбөг авч, таван удаа оновчтой дамжуулсан.
Өмнөх тоглолтуудад төдийлөн сайн тоглоогүй Крис Бош алдаагаа засч 25 оноо авсан юм. Уэйд 15 оноо авч багтаа тусалжээ. Харин эсрэг багаас Пол Жорж 23 оноогоор багаа тэргүүлсэн бол Уэст 20 оноотой тоглолтоо дуусгав. Төвийн тоглогч Рой Хибберт нэг ч оноо аваагүй, тун тааруу тоглолоо. “Миами Хит” өнөөдөр хожвол сүүлийн дөрөв дэх жилдээ аваргын төлөө гарч ирнэ.
Өрнөд бүсийн аваргын төлөө тоглож буй “Сан-Антиона Спурс”, “Оклахома Сити Тандер” багуудын дөрөв дэх тоглолт Тандерийн талбайд боллоо. Хоёр багийн тоглолт эхэлсэн даруйдаа тун өрсөлдөөнтэй эхэлсэн. Спурсын хамгаалалт Тандерийн холбон тоглогч Уэстбрүүкийн тэсрэлттэй довтолгоог зогсоож чадалгүй 105:92 харьцаатай хожигдов. Уэстбрүүк багийнхдаа 40 оноо, 10 оновчтой дамжуулалт өгсөн. Энэ улиралын үнэ цэнэтэй тоглогч Кевин Дурант 31 оноо авч тусалсан бол Оклахомагийн хожлын гол түлхүүр Ибака есөн оноо авч, самбараас найман удаа бөмбөг авч чадсан. Харин Спурсын тоглогчид энэ удаа бүгд хангалтгүй байлаа. Сэлгээнээс орсон Борис Диав 14 оноо, самбараас 10 удаа бөмбөг авч багаа тэргүүлсэн. Хоёр багийн цувралын харьцаа 2:2 болоод байна. Тав дахь тоглолт Спурсын талбайд болох юм.
NBA-ын плей-оффын бүсийн аваргын төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй “Миами хит”, “Индиана Пейсрэс” багуудын дөрөв дэх тоглолт боллоо. Энэ тоглолтод талбайн эзэн баг Миами эхнээсээ тэргүүлж, тоглолтын төгсгөл хүртэл хошуучилсаар 102:90 харьцаатай хожил авлаа. Тус тоглолтод Леброн Жеймс 32 оноо, самбараас 10 бөмбөг авч, таван удаа оновчтой дамжуулсан. Өмнөх тоглолтуудад төдийлөн сайн тоглоогүй Крис Бош алдаагаа засч 25 оноо авсан юм. Уэйд 15 оноо авч багтаа тусалжээ. Харин эсрэг багаас Пол Жорж 23 оноогоор багаа тэргүүлсэн бол Уэст 20 оноотой тоглолтоо дуусгав. Төвийн тоглогч Рой Хибберт нэг ч оноо аваагүй, тун тааруу тоглолоо. “Миами Хит” өнөөдөр хожвол сүүлийн дөрөв дэх жилдээ аваргын төлөө гарч ирнэ.

0 Сэтгэгдэл