Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Н.Төгсцогт, Б.Чинзориг нар өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
Казахстаны Алматы хотноо болж байгаа дэлхийн цэргийн алба хаагчдын аварга шалгаруулах боксын 55 дахь удаагийн тэмцээнд оролцож байгаа манай боксчдоос хоёр тамирчин мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.
Өнгөрсөн сарын 26-нд эхэлсэн уг тэмцээнд 22 орны шилдэг боксчид ур чадвараа сорин өрсөлдөж байна. Манай тамирчдаас 56 кг-д Хөдөлмөрийн баатар, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг нар хүрэл медалийн болзол хангасан бөгөөд өнөөдөр тэд мөнгөн медалийн төлөө тоглоно.
Харин 75 кг-д ОУХМ Ж.Отгонжаргал медалийн төлөөх тулаанд ОХУ-ын боксчинд, 69 кг-д Б.Мөнх-Ирээдүй урьдчилсан шатны тоглолтод Марокко улсын боксчинд ялагдснаар тэмцээнээ дуусгасан байна. Манай улсын баг тамирчдын дасгалжуулагч “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулга ажиллаж байгаа юм.
Казахстаны Алматы хотноо болж байгаа дэлхийн цэргийн алба хаагчдын аварга шалгаруулах боксын 55 дахь удаагийн тэмцээнд оролцож байгаа манай боксчдоос хоёр тамирчин мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.Өнгөрсөн сарын 26-нд эхэлсэн уг тэмцээнд 22 орны шилдэг боксчид ур чадвараа сорин өрсөлдөж байна. Манай тамирчдаас 56 кг-д Хөдөлмөрийн баатар, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг нар хүрэл медалийн болзол хангасан бөгөөд өнөөдөр тэд мөнгөн медалийн төлөө тоглоно.
Харин 75 кг-д ОУХМ Ж.Отгонжаргал медалийн төлөөх тулаанд ОХУ-ын боксчинд, 69 кг-д Б.Мөнх-Ирээдүй урьдчилсан шатны тоглолтод Марокко улсын боксчинд ялагдснаар тэмцээнээ дуусгасан байна. Манай улсын баг тамирчдын дасгалжуулагч “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулга ажиллаж байгаа юм.
0 Сэтгэгдэл




















