Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол-2” баг “Алтан шонхор”-ын эзэн боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан "2050” ТББ-аас зохион байгуулсан “Монгол туургатан-2050” өсвөрийн хөлбөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар "Монгол-2" баг тодорч “Алтан шонхор” цомын эзэд боллоо.

Энэ удаагийн тэмцээнд Буриад, Монгол, Халимаг, Өвөрмонгол, Тува зэрэг улсын багууд өрсөлдөж, өчигдөр медалийн эзэд тодорсон байна. Тус тэмцээний хүрэл медалийн төлөө ОХУ-ын “Тува” – “Халимаг”-ийн багууд өрсөлдөж, 1:3 харьцаагаар “Халимаг”-ийн баг хүрэл медалийн эзэд болсон. Харин аваргын алтан медалийн төлөө “Монгол-1” – “Монгол-2” багууд тоглож, үндсэн цагаар 1:1 харьцаатай тэнцсэн боловч, торгуулийн цохилтоор 4:3 харьцаагаар “Монгол-2” баг аваргын алтан медалийн эзэд болж чадсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан