Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Самбо бөхийн залуучуудын улсын аваргууд тодорлоо
Монголын самбо бөхийн холбооны уламжлалт Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2, 3-нд болж 2014 оны улсын аварга баг тамирчид тодорлоо.
Уг тэмцээнд 24 багийн 210 тамирчин 10 жинд хүч, ур чадвараа сорин барилдсан юм. Орон нутгаас Дархан, Сэлэнгэ, Борнуур, Баянхонгор, Увс, Орхон, Булган аймгийн баг тамирчид оролцжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд Хан-Уул “Женко” клубын тамирчин Ш.Ганчимэг 64 кг-д алт, Б.Ганхайч мөнгөн медаль, 44 кг-д “Женко” клубын тамирчин П.Наранцэцэг алт, “Тэмүүжин” клубын тамирчин Э.Уртнасан мөнгөн медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн төрөлд 74 кг-д ‘Увс нуур” клубын тамирчин Б.Алтансүх алт, “Хангарьд” клубын тамирчин Г.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ. “Хангарьд” клубын тамирчин Б.Ган-Эрдэнэ 82 кг-д алт, ОБЕГ-ын тамирчин Э.Түвшинтөгс мөнгөн медалийн эзэн боллоо.
Эрэгтэй багийн дүнгээр Г.Энхбаяр дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг “Женко” клуб тэргүүн байр, Б.Хишигтогтох дасгалжуулагчтай СХД хоёрдугаар байр эзэлсэн бол Г.Барсүрэн дасгалжуулагчтай “Увс нуур” клуб удаах байрт шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн багийн төрөлд тэргүүн байрыг Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай ХУД-ийн ‘Женко” клуб, Г.Эрдэнэбат Төрөлжсөн спорт биеийн тамирын дунд сургууль ТСБТДС хоёрдугаар байр, Г.Энхбаяр дасгалжуулагчтай БЗД-ийн “Женко” клуб удаах байрыг тус, тус эзэллээ.
Энэ тэмцээнд 1985 оноос хойш зохиож байгаа бөгөөд 1994 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд оролцох эрхтэй юм.
Монголын самбо бөхийн холбооны уламжлалт Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2, 3-нд болж 2014 оны улсын аварга баг тамирчид тодорлоо.Уг тэмцээнд 24 багийн 210 тамирчин 10 жинд хүч, ур чадвараа сорин барилдсан юм. Орон нутгаас Дархан, Сэлэнгэ, Борнуур, Баянхонгор, Увс, Орхон, Булган аймгийн баг тамирчид оролцжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд Хан-Уул “Женко” клубын тамирчин Ш.Ганчимэг 64 кг-д алт, Б.Ганхайч мөнгөн медаль, 44 кг-д “Женко” клубын тамирчин П.Наранцэцэг алт, “Тэмүүжин” клубын тамирчин Э.Уртнасан мөнгөн медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн төрөлд 74 кг-д ‘Увс нуур” клубын тамирчин Б.Алтансүх алт, “Хангарьд” клубын тамирчин Г.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ. “Хангарьд” клубын тамирчин Б.Ган-Эрдэнэ 82 кг-д алт, ОБЕГ-ын тамирчин Э.Түвшинтөгс мөнгөн медалийн эзэн боллоо.

0 Сэтгэгдэл