Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Бяцхан үрсийн хөлбөмбөгийн баяр болов
Монголын Хөлбөмбөгийн холбооноос жил бүрийн 6 дугаар сарын 1-ний “Хүүхдийн баяр”-ын өдрийг “ХҮҮХЭД-ХӨЛБӨМБӨГ-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу энэ жилийн хүүхдийн баяраар бяцхан хүүхэд багачуудыг МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн”-д хүлээн авч, мэргэжлийн багш дасгалжуулагч нараар хөлбөмбөгийн анхан шатны арга техник болон олон төрлийн элемент, дасгал хөдөлгөөнүүдийг заалгаж, тэдэнтэй цуг тоглож, “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр”-ыг баяр баяслаар дүүрэн тэмдэглэж, мартагдашгүй сайхан дурсамжтай өнгөрөөлөө. Багачуудын хүсэл мөрөөдлийг танадан хуваалцахад олонх хүүхэд дэлхийн хөлбөмбөгийн од Роналдо, Месси нар шиг шилдэг хөлбөмбөгчид болохыг хүсэж буйгаа илэрхийлж байлаа. Мөн Манчестер Юнайтед багт орж тоглох том мөрөөдөлтэй хүү ч тэдний дунд байлаа. Ийнхүү хүүхэд багачуудад зориулсан энэхүү арга хэмжээ үр өгөөжөөр дүүрэн, оролцсон хүүхдүүд төдийгүй тэдний эцэг эх, ах эгч нарын сэтгэлийг хөдөлгөсөн арга хэмжээ болов.










0 Сэтгэгдэл




















