Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

91 настай хөгшин марафоны дээд амжилт тогтоожээ
АНУ-ын Калифорни муж улсын Сан-Диего хотод өнгөрсөн ням гарагт болсон марафонд 91 настай хөгшин дэлхийн дээд амжилт тогтоожээ.

Харриет Томпсон уралдаанаа долоон цаг, долоон минут, 42 секундэд дуусгасан байна.

90 гарсан хөгшин урьд өмнө нь ийм хурдан гүйж байгаагүй юм. Тэрбээр дэлхийн өмнөх дээд амжилтын эзнээс нэг цаг гаруйн өмнө барианд оржээ.

Цельсийн 20 гаруй хэмд гүйнэ гэдэг халуунд тооцогдох ч барианд ороход Томпсоны хөл чанга хэвээр байсан байна.

Тэрбээр цусны цагаан бөөмийн өвчтэй найзынхаа эмчилгээнд зориулан хандив цуглуулахаар 76 насандаа марафонд гүйж эхэлжээ. Ням гарагийн уралдаан нь түүний оролцсон 14 дэх марафон болсон аж.

Уралдааны дараа Томпсон ярилцлага өгөхдөө “Би ядарсан. Уралдаанаа дуусгаж чадна гэдэгт эргэлзэж байсан. Гэхдээ гүйж байхдаа, ялангуяа, сүүлийн километрт гүйж байхдаа маш их баяртай байсан” гэжээ.

0 Сэтгэгдэл
iim hugshin nastai hun ghed bas l goe sanagdaj bn shuu dee ter tusmaa naizdaa tuslah gd goe bn shuu goe bnaaaooo
Хамгийн их уншсан