Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Д.Дагвадорж: Залуучуудын ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах бодолтой байна
Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт чөлөөт бөхийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Монгол Улс анх удаа зохион байгуулж буй энэ тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Тажикстан, Тайвань, Япон, Энэтхэг, Монгол зэрэг бөхийн спорт өндөр хөгжсөн 14 орны залуу тамирчид өрсөлдөх юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд 48, эрэгтэй төрөлд 75, сонгомол барилдааны төрөлд 83 нийт 206 тамирчин хүч үзэхээс манай улсаас дэлхийн залуучуудын аварга С.Цэрэнчимэд, хүрэл медальт Б.Нямбаяр, өсвөрийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Нямгэрэл, Азийн өсвөрийн аварга А.Батцэцэг тэргүүтэй шилдэг бөхчүүд өрсөлдөнө. Залуу бөхчүүдийн хувьд энэ тэмцээн ирэх наймдугаар сард Хорватын Загреб хотод болох залуучуудын ДАШТ-ий өмнөх том сорилго болж байгаа юм. Тэмцээний талаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржоос тодрууллаа.
-Анх удаа Азийн залуучуудын аваргыг зохион явуулах гэж байна. Бэлтгэл ажил бүрэн хангасан уу?
-Бид Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулах хүндтэй үүрэг хүлээн авсан. Тэмцээнийг зохион байгуулахад өндөр ач холбогдол өгч байгаа. Хэрвээ бид энэ тэмцээнийг амжилттай сайн зохион байгуулж чадвал ирэх жил залуучуудын ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах бодолтой байна. Энэ тэмцээнийг хэрхэн зохион байгуулснаас дараагийн саналыг хүлээн авах эсэх нь шийдэгдэнэ. Өнгөрсөн жил манайх Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан.
-Тэмцээнд оролцох зочид, баг тамирчид бүгд хүрэлцэн ирсэн үү?
-ФИЛА-гийн товчооны гишүүн Ахрол Ахмедович Рузиев, Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Чанг Кью Ким гэсэн хүндтэй зочид ирсэн. Тэмцээнд оролцох баг тамирчид хүрэлцэн ирээд байна.
-Тэмцээн хэдэн дэвжээнд, хэдэн шүүгчтэй явах вэ?
-Бөхчүүд хоёр дэвжээнд барилдаж, тэмцээний ерөнхий шүүгчээр МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр ажиллана. Нийтдээ олон улсын 15 шүүгч ажиллах юм.
Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт чөлөөт бөхийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Монгол Улс анх удаа зохион байгуулж буй энэ тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Тажикстан, Тайвань, Япон, Энэтхэг, Монгол зэрэг бөхийн спорт өндөр хөгжсөн 14 орны залуу тамирчид өрсөлдөх юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд 48, эрэгтэй төрөлд 75, сонгомол барилдааны төрөлд 83 нийт 206 тамирчин хүч үзэхээс манай улсаас дэлхийн залуучуудын аварга С.Цэрэнчимэд, хүрэл медальт Б.Нямбаяр, өсвөрийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Нямгэрэл, Азийн өсвөрийн аварга А.Батцэцэг тэргүүтэй шилдэг бөхчүүд өрсөлдөнө. Залуу бөхчүүдийн хувьд энэ тэмцээн ирэх наймдугаар сард Хорватын Загреб хотод болох залуучуудын ДАШТ-ий өмнөх том сорилго болж байгаа юм. Тэмцээний талаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржоос тодрууллаа. -Анх удаа Азийн залуучуудын аваргыг зохион явуулах гэж байна. Бэлтгэл ажил бүрэн хангасан уу?

0 Сэтгэгдэл