Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Сколари Аргентинийг финалд дуудаж байна
Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Луис Фелипе Сколари ДАШТ-ийн финалд Латин Америкийн хоёр баг Бразиль-Аргентин үлдээсэй гэж хүсч байгаа гэнэ. Зургаа дахь алтан цомоо өргөхийн тулд чаддаг, мэддэг бүхнээ дайчлана хэмээн сэтгэлзүйгээ бэлтгэж суугаа Бразилийн багийн дасгалжуулагч баг нь финалд үлдэнэ гэдэгт ер эргэлзэхгүй байгаа бололтой. Долдугаар сарын 13-нп Маракена цэнгэлдэх хүрээлэнд Алехандро Сабеллагийн эрчүүдтэй халз тулгарч, хэн нь цом авахаа үзнэ гэдэг бодолтойгоор ДАШТ-ийг эхлүүлэх гэж байгаа аж. “Аргентиний төлөө санаа зовох юм алга. Тэд гайхалтай техник, ур чадвартай тоглогчидтой болохоор ДАШТ-ий финалыг Өмнөд Америкийнх болгож чадна гэж итгэж байна. Тэднийг финалаас өмнө сугарчихаасай гэж хүсэхгүй л байна. Хэрэв тэгвэл бидний дундаас хамгийн шилдэг тоглолт гарах болно. Гэхдээ тэд финалд үлдэхгүй байлаа гэхэд энэ миний асуудал биш л дээ. Миний асуудал бол Бразиль. Бидний замд хэн ч таарсан бай, би Бразилийг финалд аваачих ёстой” хэмээн тэрээр өгүүлжээ.
Сколари багийнхаа тоглогчдоос Неймарт гол найдлага тавьж буйгаа нуусангүй. “Тэр сайн тоглохгүй ч байсан, хичээл зүтгэл гаргаж чадах л юм бол багийн хувьд болоод явчихна. Учир нь, тэр зөвхөн сайн тоглогч биш, багийн гишүүний хувьд бусдадаа үлгэр дуурайл болдог нэгэн” хэмээн Неймарыг үнэлжээ. Тэгэхээр Неймарын тусламжтайгаар Бразиль ДАШТ-ий алтан цомыг зургаа дахь удаагаа өргөнө гэдэгт Сколари итгэлтэй байгаа бололтой.
Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Луис Фелипе Сколари ДАШТ-ийн финалд Латин Америкийн хоёр баг Бразиль-Аргентин үлдээсэй гэж хүсч байгаа гэнэ. Зургаа дахь алтан цомоо өргөхийн тулд чаддаг, мэддэг бүхнээ дайчлана хэмээн сэтгэлзүйгээ бэлтгэж суугаа Бразилийн багийн дасгалжуулагч баг нь финалд үлдэнэ гэдэгт ер эргэлзэхгүй байгаа бололтой. Долдугаар сарын 13-нп Маракена цэнгэлдэх хүрээлэнд Алехандро Сабеллагийн эрчүүдтэй халз тулгарч, хэн нь цом авахаа үзнэ гэдэг бодолтойгоор ДАШТ-ийг эхлүүлэх гэж байгаа аж. “Аргентиний төлөө санаа зовох юм алга. Тэд гайхалтай техник, ур чадвартай тоглогчидтой болохоор ДАШТ-ий финалыг Өмнөд Америкийнх болгож чадна гэж итгэж байна. Тэднийг финалаас өмнө сугарчихаасай гэж хүсэхгүй л байна. Хэрэв тэгвэл бидний дундаас хамгийн шилдэг тоглолт гарах болно. Гэхдээ тэд финалд үлдэхгүй байлаа гэхэд энэ миний асуудал биш л дээ. Миний асуудал бол Бразиль. Бидний замд хэн ч таарсан бай, би Бразилийг финалд аваачих ёстой” хэмээн тэрээр өгүүлжээ. Сколари багийнхаа тоглогчдоос Неймарт гол найдлага тавьж буйгаа нуусангүй. “Тэр сайн тоглохгүй ч байсан, хичээл зүтгэл гаргаж чадах л юм бол багийн хувьд болоод явчихна. Учир нь, тэр зөвхөн сайн тоглогч биш, багийн гишүүний хувьд бусдадаа үлгэр дуурайл болдог нэгэн” хэмээн Неймарыг үнэлжээ. Тэгэхээр Неймарын тусламжтайгаар Бразиль ДАШТ-ий алтан цомыг зургаа дахь удаагаа өргөнө гэдэгт Сколари итгэлтэй байгаа бололтой.
0 Сэтгэгдэл




















