Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
О.Гүндэгмаа дэлхийн цомын аварга боллоо
Германы Мюнхен хотноо энэ сарын 8-12-нд болж байгаа Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа тэргүүлж 2014 оны Дэлхийн цомын АШТ-ий алтан медалийн эзэн боллоо.
Энэхүү амжилтаараа О.Гүндэгмаа энэ төрөлд дэлхийн шилдгүүдийн тэргүүнд байгаа “Рио- де-Жанейро 2016” олимпийн гол өрсөлдөгч гэдгээ баталж чадлаа. Эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд манай тамирчны араас хоёрдугаар байрт ХБНГУ-ын тамирчин Д.Мөнхбаяр шалгарсан бол гуравдугаар байрыг БНХАУ-ын тамирчин Жанг Зин Зинь эзэлжээ. Энэ удаагийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 12 мэргэн бууч оролцож байгаа юм. Багийн ахлагчаар Үндэсний шигшээ багийн ахлах мэргэжилтэн А.Энхтөр, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, С.Адилбиш, Ж.Ганхуяг нар ажиллаж байна.
Дашрамд сонирхуулахад, Испанийн Гранада хотод ирэх есдүгээр сард болох ДАШТ-ээс “Рио-де-Жанейро 2016” олимпийн наадамд өрсөлдөх эрхийг олгож эхлэх юм.
Германы Мюнхен хотноо энэ сарын 8-12-нд болж байгаа Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа тэргүүлж 2014 оны Дэлхийн цомын АШТ-ий алтан медалийн эзэн боллоо.Энэхүү амжилтаараа О.Гүндэгмаа энэ төрөлд дэлхийн шилдгүүдийн тэргүүнд байгаа “Рио- де-Жанейро 2016” олимпийн гол өрсөлдөгч гэдгээ баталж чадлаа. Эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд манай тамирчны араас хоёрдугаар байрт ХБНГУ-ын тамирчин Д.Мөнхбаяр шалгарсан бол гуравдугаар байрыг БНХАУ-ын тамирчин Жанг Зин Зинь эзэлжээ. Энэ удаагийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 12 мэргэн бууч оролцож байгаа юм. Багийн ахлагчаар Үндэсний шигшээ багийн ахлах мэргэжилтэн А.Энхтөр, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, С.Адилбиш, Ж.Ганхуяг нар ажиллаж байна.
Дашрамд сонирхуулахад, Испанийн Гранада хотод ирэх есдүгээр сард болох ДАШТ-ээс “Рио-де-Жанейро 2016” олимпийн наадамд өрсөлдөх эрхийг олгож эхлэх юм.
0 Сэтгэгдэл




















