АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна
Уул уурхайг урагшлуулж урт хугацаандаа хөгжье
Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хараат болоод олон жилийн нүүрийг үзэж байна. Экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг энэ салбарын уналт, сэргэлт манай эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байгаа бид одоогийн эдийн засгийн нөхцөл байдлаар мэдэрч буй. Уул уурхайн салбар богино хугацаанд өндөр ашиг өгдөг ч, үнийн хэлбэлзэл их, шавхагдмал нөөцтэй зэрэг онцлогуудтай. Тийм ч учраас дэлхийн зах зээлийн чиг хандлага, гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийг зөв удирдах нь урт хугацааны эдийн засгийн бодитой өсөлтийг хангахад чухал юм. Байгалийн баялагтай орнуудын хувьд уул уурхайгаас орж ирэх хөрөнгөнөөс аль болох хуримтлал үүсгэж бусад салбаруудаа дэмжин, үнэ буурсан үед эдийн засгийн хүндрэлээс хамгаалах арга хэмжээнүүд авах чадавхтай байх нь чухал. Үүний тулд төрийн бодлого зөв, түүнийг хэрэгжүүлэх институци сайн байх учиртай.
Одоо дэлхийн зах зээл дээр экспортын бүтээгдэхүүний үнэ буурч энэ нь манай улсын гадаад худалдааны нөхцөлд муугаар нөлөөлж байна. 2010-2012 онд өндөр алдагдалтай явсан гадаад худалдаагаа бид уул уурхайгаас орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж ирсэн. Гэтэл өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар буюу 55 хувиар буурсны зэрэгцээ экспортын орлого бараг 0.8 тэрбум ам.доллараар багассан. Ингээд зөвхөн экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар орж ирэх валютын маань хэмжээ өнгөрсөн жил 3.2 тэрбум ам.доллараар буурсан нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах үндсэн шалтгаан болсон юм. Тэгвэл ам.долларыг бид хэвлэхгүй учраас гадаадын хөрөнгө оруулалт, экспорт зэрэг арга замаар валютын урсгалыг нэмэгдүүлэх гарцуудыг нээх учиртай. Хөрөнгө оруулалтыг боогдуулж буй хууль эрх зүйн орчноо сайжруулж, аль болох экспортын бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн асуудлаа даруйхан шийдэж, иргэд маань ч импортын тансаг хэрэглээгээ түр хойш тавин хүнд байдалд байгаа эдийн засгаа аврах цаг нь иржээ. Харин орж ирэх хөрөнгөө эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах бүтээн байгуулалтад зарцуулахыг эрх баригчид анхаарах нь зүйтэй.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хараат болоод олон жилийн нүүрийг үзэж байна. Экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг энэ салбарын уналт, сэргэлт манай эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байгаа бид одоогийн эдийн засгийн нөхцөл байдлаар мэдэрч буй. Уул уурхайн салбар богино хугацаанд өндөр ашиг өгдөг ч, үнийн хэлбэлзэл их, шавхагдмал нөөцтэй зэрэг онцлогуудтай. Тийм ч учраас дэлхийн зах зээлийн чиг хандлага, гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийг зөв удирдах нь урт хугацааны эдийн засгийн бодитой өсөлтийг хангахад чухал юм. Байгалийн баялагтай орнуудын хувьд уул уурхайгаас орж ирэх хөрөнгөнөөс аль болох хуримтлал үүсгэж бусад салбаруудаа дэмжин, үнэ буурсан үед эдийн засгийн хүндрэлээс хамгаалах арга хэмжээнүүд авах чадавхтай байх нь чухал. Үүний тулд төрийн бодлого зөв, түүнийг хэрэгжүүлэх институци сайн байх учиртай. Одоо дэлхийн зах зээл дээр экспортын бүтээгдэхүүний үнэ буурч энэ нь манай улсын гадаад худалдааны нөхцөлд муугаар нөлөөлж байна. 2010-2012 онд өндөр алдагдалтай явсан гадаад худалдаагаа бид уул уурхайгаас орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж ирсэн. Гэтэл өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар буюу 55 хувиар буурсны зэрэгцээ экспортын орлого бараг 0.8 тэрбум ам.доллараар багассан. Ингээд зөвхөн экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар орж ирэх валютын маань хэмжээ өнгөрсөн жил 3.2 тэрбум ам.доллараар буурсан нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах үндсэн шалтгаан болсон юм. Тэгвэл ам.долларыг бид хэвлэхгүй учраас гадаадын хөрөнгө оруулалт, экспорт зэрэг арга замаар валютын урсгалыг нэмэгдүүлэх гарцуудыг нээх учиртай. Хөрөнгө оруулалтыг боогдуулж буй хууль эрх зүйн орчноо сайжруулж, аль болох экспортын бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн асуудлаа даруйхан шийдэж, иргэд маань ч импортын тансаг хэрэглээгээ түр хойш тавин хүнд байдалд байгаа эдийн засгаа аврах цаг нь иржээ. Харин орж ирэх хөрөнгөө эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах бүтээн байгуулалтад зарцуулахыг эрх баригчид анхаарах нь зүйтэй.
М.Заяа
0 Сэтгэгдэл























