Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Тайваний хий үзэгдлийн хот Сан Жи

Тайванчууд 1980-аад онд нийслэл Тайбэйгээс холгүй далайн эрэг дээр амралт сувиллын тансаг хот байгуулахаар шийдэж. Шилдэг дизайнер, архитекторчид хийсвэр сэтгэлгээний орчин үеийн өвөрмөц барилгууд барихаар бодож зураг төсөл зохион ажилдаа оржээ.

Гэтэл ажил эхлээд ид явж байтал хөрөнгө оруулагчид энэ газар бол хараал шингэсэн хий үзэгдэлтэй гэж мэдсэн байна.
Гэсэн ч үүнийг үл тоон ажлаа үргэлжлүүлж байтал хэд хэдэн золгүй явдал гарч ажилчид ер бусын байдлаар нас барах, осолдох явдал гарч эхэлжээ.

Ажилчид өндрөөс унах, хүзүүгээ хугалах, бэхэлгээний бүс нь гэнэт тасрах, өргөгч цамхаг унаж хүн дарах гээд гэнэтийн осол удаа дараа гарлаа. Тэгтэл ч хүмүүс хий үзэгдлийн тухай цуурч эхлэх нь тэр.

Нутгийн иргэд ч энэ амралтын газар цаашдаа олон золгүй явдлын үүр уурхай болно гэж итгэн ярьцгаалаа. Японы эзлэн түрэмгийллийн үед “Үхлийн лагерь” байж олон зуун хүний аминд хүрсэн нь нөлөөлж байна гэцгээнэ.
Ингээд нутгийнхан ч дургүйцэж, ажиллагсад нь ажиллах сонирхолгүй болсноор төсөл зогссон байна.

Хөрөнгө оруулагчид болохоор ийм сайхан газарт, орчин үеийн хийцтэй энэ хотыг худалдан авах газар олдоно гэж найдсаар байсан ч хэн ч санал тавьсангүй. Төрөл бүрийн сурталчилгаа хийж, барилга байшингуудыг хямдруулаад ч авах газар гарсангүй.

Ингээд бараг дуусч байсан амралтын газар хүнгүйдэж хий үзэгдлийн хот нэр аван үлджээ. Өвөрмөц сонин хийцийн барилгууд орхигдон, хамгийн тансаг наран шарлагын газар болох газар ч элс хэвээрээ үлдэх нь тэр.

Тайваны эрх баригчид дэмий хаягдсан хоосон барилгуудыг буулгаж цэвэрлэхээр шийдвэрлэсэн ч нутгийн оршин суугчид дургуйцэн эсэргүүцсэн байна. Тэднийхээр бол Сан Жи хотыг буулгачихвал хий үзэгдлүүд улам л тархах гэнэ.
Ингээд л хэдэн мянган хүн оршин амьдарч болох нэг хот өнөө ч эзэнгүй орхигдож мартагдсан хэвээрээ балгас болоод байгаа нь энэ.

0 Сэтгэгдэл