Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлөөс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, түүнийг шийдвэрлэхэд тусламж үйлчилгээний нэгдсэн ойлголтод хүрч, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой боллоо.

Хэлэлцүүлэгт Төв болон аймаг, дүүргийн Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дарга, гишүүд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд зэрэг нийт 100 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцов гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан