Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна

Гүйцэж түрүүлэх үйлдэл нь зам тээврийн ослын гол шалтгаануудын нэг хэвээр байна.

Ялангуяа үзэгдэх орчин хязгаарлагдмал, сөрөг хөдөлгөөнтэй замд амжина гэдэг байдлаар буруу тооцоолол хийснээр ноцтой осол гарах эрсдэл өндөр байдаг.

Орон нутгийн замд энэ оны эхний 5 сарын байдлаар гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд буруу хийсний улмаас 53 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэн нь жолооч нар уг үйлдлийг хийхдээ онцгой анхаарал, хариуцлагатай байх шаардлагатайг харуулж байна.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, эсрэг урсгалын зайг сайтар тооцоолж, аюулгүй эсэхийг нягтлах үүрэгтэй.

Гүйцэж түрүүлэхдээ анхаарах зүйлс

-Замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөх

-Үзэгдэх орчин хангалттай эсэхийг шалгах

-Эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн зайг зөв тооцоолох

-Хурд хэтрүүлэхгүй байх

-Аюулгүй зай баримтлах

-Яарах биш, аюулгүй зорчих нь хамгийн зөв сонголт

Таны нэг буруу шийдвэр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүйг анхаарна уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан