Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Ратко Младичийг шүүх ажиллагаа эхэллээ
Боснийн Сербийн армийн командлагч асан генерал Ратко Младичийг шүүх ажиллагаа эхэллээ. Дайны хэргээр тэр дундаа 11 зүйл ангиар шүүгдэж буй Р.Младичийг яллах ажиллагаа 1995 онд үйлдсэн Сребреницагийн хядлага дээр төвлөрч байгаа юм. Боснийн лалын шашинт 7000 гаруй хүүхэд залуусыг бөөнөөр нь хөнөөсөн энэ хядлагыг зохион байгуулсан гол хүн нь Р.Младич гэж Гаагийн прокурор буруутгаж байгаа юм. Боснийн дайны үеэр Сербийн дайчид Голландын энхийг хамгаалагчдын хамгаалалттайгаар Босниг орхиж чадсан ч босниак буюу Боснийн лалын шашинт эрчүүд хамгаалалтаас гадуур үлдэж, бөөнөөрөө амь насаа алдсан юм. Тэднийг бүгдийг нь буудаж хөнөөгөөд, булдозероор газартай тэгшлэн булшилсан байсныг хожим нь олж, шарилыг нь тус тусад нь оршуулсан билээ.
Үүнээс гадна Сараево хотыг 44 сарын турш бүслэн хаасны улмаас нас барсан 10 мянган хүний хэрэгт ч Р.Младичийг холбогдуулан шүүж байна. Гэхдээ 70 настай сэжигтэн Р.Младич өөрөө энэ бүх хэргийг утгагүй зүйл хэмээн үзэж, өөрийгөө буруугүй гэж мэдүүлж буй. Тэрээр хэдэн арван жил хууль шүүхээс оргож зугтсаны эцэст өнгөрсөн онд баригдаж, Олон улсын эрүүгийн шүүхэд дуудагдсан юм.
Боснийн Сербийн армийн командлагч асан генерал Ратко Младичийг шүүх ажиллагаа эхэллээ. Дайны хэргээр тэр дундаа 11 зүйл ангиар шүүгдэж буй Р.Младичийг яллах ажиллагаа 1995 онд үйлдсэн Сребреницагийн хядлага дээр төвлөрч байгаа юм. Боснийн лалын шашинт 7000 гаруй хүүхэд залуусыг бөөнөөр нь хөнөөсөн энэ хядлагыг зохион байгуулсан гол хүн нь Р.Младич гэж Гаагийн прокурор буруутгаж байгаа юм. Боснийн дайны үеэр Сербийн дайчид Голландын энхийг хамгаалагчдын хамгаалалттайгаар Босниг орхиж чадсан ч босниак буюу Боснийн лалын шашинт эрчүүд хамгаалалтаас гадуур үлдэж, бөөнөөрөө амь насаа алдсан юм. Тэднийг бүгдийг нь буудаж хөнөөгөөд, булдозероор газартай тэгшлэн булшилсан байсныг хожим нь олж, шарилыг нь тус тусад нь оршуулсан билээ. Үүнээс гадна Сараево хотыг 44 сарын турш бүслэн хаасны улмаас нас барсан 10 мянган хүний хэрэгт ч Р.Младичийг холбогдуулан шүүж байна. Гэхдээ 70 настай сэжигтэн Р.Младич өөрөө энэ бүх хэргийг утгагүй зүйл хэмээн үзэж, өөрийгөө буруугүй гэж мэдүүлж буй. Тэрээр хэдэн арван жил хууль шүүхээс оргож зугтсаны эцэст өнгөрсөн онд баригдаж, Олон улсын эрүүгийн шүүхэд дуудагдсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























