Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Японы эдийн засаг Германыхаас ч сайн байна
Японы эдийн засаг энэ оны эхний улиралд нэг хувиар өсчээ. Тус улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд дотооддоо томоохон хөрөнгө оруулалт оруулалт хийж, олон нийтийн хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа ийнхүү өсгөжээ. Тухайлбал, өнгөрсөн оны газар хөдлөлт, цунамигийн гамшгийн улмаас эвдэрч сүйдсэн зам, барилга, дэд бүтцээ сэргээн босгох нүсэр ажилд ихээхэн хөрөнгө хүч хаяж байгаа нь эдийн засагт эергээр нөлөөлжээ. Ерөнхий сайд Ёшихико Нода цаашид ч сэргээн босголтод зориулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 20 их наяд иенд хүргэнэ гэж мэдэгдэж байна.
Хэрвээ Японы эдийн засаг нэг улиралдаа иймэрхүү үзүүлэлттэй яваад байвал жилийн өсөлт нь 4,1 хувьд хүрнэ гэж Засгийн газар нь таамаглаж байна. Энэ нь Герман, Их Британи, Франц зэрэг томоохон орны эдийн засгийн үзүүлэлтээс ч сайн байна гэсэн үг юм.
Японы эдийн засаг энэ оны эхний улиралд нэг хувиар өсчээ. Тус улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд дотооддоо томоохон хөрөнгө оруулалт оруулалт хийж, олон нийтийн хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа ийнхүү өсгөжээ. Тухайлбал, өнгөрсөн оны газар хөдлөлт, цунамигийн гамшгийн улмаас эвдэрч сүйдсэн зам, барилга, дэд бүтцээ сэргээн босгох нүсэр ажилд ихээхэн хөрөнгө хүч хаяж байгаа нь эдийн засагт эергээр нөлөөлжээ. Ерөнхий сайд Ёшихико Нода цаашид ч сэргээн босголтод зориулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 20 их наяд иенд хүргэнэ гэж мэдэгдэж байна.Хэрвээ Японы эдийн засаг нэг улиралдаа иймэрхүү үзүүлэлттэй яваад байвал жилийн өсөлт нь 4,1 хувьд хүрнэ гэж Засгийн газар нь таамаглаж байна. Энэ нь Герман, Их Британи, Франц зэрэг томоохон орны эдийн засгийн үзүүлэлтээс ч сайн байна гэсэн үг юм.
0 Сэтгэгдэл
























