АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна
Монгол Улсад 126 мянган тонн ураны нөөц бий
Дэлхийд уран олборлолтоор Казахстан улс тэргүүлдэг. Тус улс жилд 21.3 мянган тонн уран олборлож буй нь дэлхийн нийт хэрэглээний 36.5 хувийг эзэлж буй юм. Нигер улс жилд 4.6 мянган тонныг олборлож ураны зах зээлийн найман хувийг хангаж байна. Монгол Улс ураны нөөцөөр дэлхийд 13 дугаарт жагсдаг. Одоогоор манай улсад Хараат, Хайрхан, Гурванбулаг, Дулаан-Уул, Гурван сайхан, Өлзийт, Зөөвч овоо зэрэг ордод 126 мянган тонн ураны нөөц баттай тогтоогджээ. Энэ дэлхийд тогтоогдоод байгаа ураны нөөцийн бараг хоёр хувь нь.
Монгол орны ердийн хөрсөнд ураны агуулга дунджаар 0.00015 хувь бий. Тухайлбал, байгалийн ураны 99.3 хувь нь “Уран-238” изотоп, хагас задралын үе нь 4.47 тэрбум жилийн настай. Үлдсэн 0.7 хувь нь “Уран -235” изотоп бөгөөд хагас задралын үе нь 0.7 тэрбум жил юм. Дөрвөн жилийн өмнө манай улсад 28 аж ахуй нэгж ураны хайгуулын 143 лиценз эзэмшиж байв. Ингээд тухайн үед улсын төсөвт жилд 3.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. Тэгвэл энэ оны хагас жилийн байдлаар 13 аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмал хайх 58 лиценз бий. Эдгээр лицензээс улсын төсөвт 1.1 тэрбум төгрөг төвлөрсөн ам. Геологи хайгуулын ажилд өнгөрсөн онд 26.2 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ онд 24.1 тэрбум төгрөгийн хайгуулын ажил гүйцэтгэх төлөвлөгөө бий.
Дэлхийд эдүгээ 4.5 сая тонн ураны нөөц тогтоогдсон. Энэ нь дэлхийн эрчим хүчний хэрэглээг 85 жил хангана хэмээн тооцдог. Одоогоор уранаас гарган авч буй эрчим хүч дэлхийн нийт хэрэглээний 14.7 бүрдүүлж хангаж буй гэдэг. Хүн төрөлөхтөн эрчим хүчгүйгээр хөгжилд хүрнэ гэж үгүй. Гэтэл цэнхэр гаригт өнөөдөр 1.6 тэрбум хүн эрчим хүчний хүртээлгүй байгаа судалгаа гарсан. Харин ирээдүйд 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээ 50 хувиар өсөх тооцоо бий. Эрчим хүчний хэрэглээний уг өсөлт хөгжиж буй орнуудад гарна хэмээжээ. Олон улсын цөмийн энергийн агентлагийн төсөөллөөр ирэх 20 жилд атомын цахилгаан станцын тоо нэлээд өсөх аж. Тухайлбал, ОХУ Бангладешт цөмийн цахилгаан станц хоёрыг барьж өгч байна. Энэ нь 2018 онд ашиглалтад орно. БНСУ-д цөмийн цахилгаан станц 21 ажиллаж буй бөгөөд одоо тавыг барьж байгаа. Тус улс 2030 он гэхэд цөмийн цахилгаан станц 38-тай болж эрчим хүчний хэрэглээнийхээ 60 хувийг хангахаар төлөвлөжээ.
Дэлхийн 30 улсад 434 цөмийн цахилгаан станц ажиллаж байна. Үүнээс унтрааж байгаа нь хоёр. Харин барьж буй нь 72, барихаар төлөвлөсөн нь 92 юм. Иймд Монгол Улс уран олборллоо гэхэд дэлхийн жилийн хэрэглээний 6-7 хувийг хангах бололцоотой гэнэ.
Дэлхийд уран олборлолтоор Казахстан улс тэргүүлдэг. Тус улс жилд 21.3 мянган тонн уран олборлож буй нь дэлхийн нийт хэрэглээний 36.5 хувийг эзэлж буй юм. Нигер улс жилд 4.6 мянган тонныг олборлож ураны зах зээлийн найман хувийг хангаж байна. Монгол Улс ураны нөөцөөр дэлхийд 13 дугаарт жагсдаг. Одоогоор манай улсад Хараат, Хайрхан, Гурванбулаг, Дулаан-Уул, Гурван сайхан, Өлзийт, Зөөвч овоо зэрэг ордод 126 мянган тонн ураны нөөц баттай тогтоогджээ. Энэ дэлхийд тогтоогдоод байгаа ураны нөөцийн бараг хоёр хувь нь. Монгол орны ердийн хөрсөнд ураны агуулга дунджаар 0.00015 хувь бий. Тухайлбал, байгалийн ураны 99.3 хувь нь “Уран-238” изотоп, хагас задралын үе нь 4.47 тэрбум жилийн настай. Үлдсэн 0.7 хувь нь “Уран -235” изотоп бөгөөд хагас задралын үе нь 0.7 тэрбум жил юм. Дөрвөн жилийн өмнө манай улсад 28 аж ахуй нэгж ураны хайгуулын 143 лиценз эзэмшиж байв. Ингээд тухайн үед улсын төсөвт жилд 3.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. Тэгвэл энэ оны хагас жилийн байдлаар 13 аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмал хайх 58 лиценз бий. Эдгээр лицензээс улсын төсөвт 1.1 тэрбум төгрөг төвлөрсөн ам. Геологи хайгуулын ажилд өнгөрсөн онд 26.2 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ онд 24.1 тэрбум төгрөгийн хайгуулын ажил гүйцэтгэх төлөвлөгөө бий.

0 Сэтгэгдэл