Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Оюутан волейболчдоо үнэлэв
Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Азийн оюутны аварга шалгаруулах 2 дугаар тэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн Монголын оюутны волейболын шигшээ багийн дасгалжуулагч, оюутан, зохион байгуулагч нарт БСШУЯам, БТСГазар, МОХ-ны шагналуудыг 2012 оны 5 дугаар сар 17-ны өдөр БСШУЯаман дээр гардуулан өглөө.
Монголын баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан багийн дасгалжуулагч ҮБТДС-ийн багш Б.Хэрлэнг Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр, дасгалжуулагч МУБИС-ийн багш Р.Тамирыг БСШУЯ-ны жуух бичгээр тус тус шагнав.
Тус тэмцээний мөнгөн медальт, шилдэг либеро тоглогчоор шалгарсан ШУТИС-ийн оюутан Ч.Халиун, тэмцээний шилдэг довтлогч, ҮБТДС-ийн тамирчин Б.Цэндхүү, МУБИС-ийн тамирчин А. Пүрэвсүрэн нарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ийн шагнал “Спортын алдар” алтан медалиар шагнасан байна. Мөн тамирчин Л.Отгонцэцэг, ШУТИС-ийн оюутан П.Буянжаргал нарыг МОХ-ны “Манлайлагч оюутан” цол, тэмдгээр тус тус шагнасныг БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл нар гардуулан өглөө.
Монголын оюутны холбоонд 1988-1993 он, МОСХ-нд 1993 оноос одоог хүртэл сонгогдон ажиллаж байгаа болон оюутан залуучуудыг дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, Универсиад их наадмуудад 1993 оноос эхлэн амжилттай бэлтгэн оролцуулсан, өрийн орондоо 5 удаагийн оюутны дэлхийн болон азийн аваргын тэмцээнийг зохион байгуулсан, Олон улсын оюутны спортын холбооны ГХ-ны гишүүн, ерөнхий санхүүчээр 2003 оноос эхлэн үр дүнтэй ажиллаж байгаа, оюутны спортыг хөгжүүлэх, тэмцээн, наадам зохиох, оюутны тэтгэлэг олгох, эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж оюутан, боловсролын байгууллагыг дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээг авч энэ салбарт оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д. Баясгаланг БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын шийдвэрээр Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан байна.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд БСШУЯ, МОХ, МОСХ-ны албаны хүмүүс, их, дээд сургуулиудын ректор, захиралууд, багш нар, оюутан тамирчид, төвийн хэвлэл мэдээлэлийн төлөөлөгчид оролцлоо.

0 Сэтгэгдэл