Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
“Челси” түүхэн гавьяа байгууллаа
Буурал Европын хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг аваргуудын лигийн энэ оны хамгийн шилдэг багаар Английн “Челси” клуб тодорлоо. Аваргын төлөө учраа таарсан “Байерн Мюнхен” “Челси” клубын тоглолт өнгөрөгч шөнө болж, гайхалтай тоглолтын төгсгөлд Дрогбагийн торгуулийн цохилтын ачаар түүхнээ анх удаа “Челси” аваргын цомыг өргөлөө. Тоглолтын нэмэлт цаг 1:1 харьцаатай өндөрлөж 83 дахь минутад Томас Мюллер өрсөлдөгч багийн хаалганд гоолдож багтаа тэргүүлэл авчирсан ч хэдхэн минутын дараа Дрогба мөн л Нойерийн хаалганд мөргөж тоглолтын харьцааг тэнцүүлсэн юм. Ингэснээр эхний цаг дуусах мөчид анхны булангийн цохилтыг гүйцэтгсэн “Челси”-ийн Хуан Матагийн дамжуулалтыг Дрогба амжилттай болгож түүхэн гоолын эзэн болсон юм. Нэмэлт цаг эхлэхэд тоглолтын бүх үзүүлэлтээр “Байрен Мюнхэн” илүү байсан ч тэд өөрсдийн талд ашигтайгаар эргүүлж чадсангүй. Ингэснээр хоёр баг торгуулийн цохилт гүйцэтгэх болж эзэн багаас торгуулийн цохилтод Филипп Ламм, Марио, Мануэль Нойер, Гомез нар даалгавараа амжилттай гүйцэтгэсэн бол Ивица Оличийн цохилтыг Петр Чех амжилттай аюулгүй болгож Швайнштайгер шийдвэрлэх цохилтоо алдсан юм. “Челси”-ийн анхны цохилтыг гүйцэтгэсэн Хуан Матагийн бөмбөгийг Нойер амжилттай хамгаалсан бол үлдсэн тоглогч болох Фрэнк Лампард, Эшли Коул, Дрогба нар үүргээ тун сайн гүйцэтгэж, анхны түүхэн ялалтын эзэн боллоо.
wow chelsea uneher sain bn shuu kk
Буурал Европын хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг аваргуудын лигийн энэ оны хамгийн шилдэг багаар Английн “Челси” клуб тодорлоо. Аваргын төлөө учраа таарсан “Байерн Мюнхен” “Челси” клубын тоглолт өнгөрөгч шөнө болж, гайхалтай тоглолтын төгсгөлд Дрогбагийн торгуулийн цохилтын ачаар түүхнээ анх удаа “Челси” аваргын цомыг өргөлөө. Тоглолтын нэмэлт цаг 1:1 харьцаатай өндөрлөж 83 дахь минутад Томас Мюллер өрсөлдөгч багийн хаалганд гоолдож багтаа тэргүүлэл авчирсан ч хэдхэн минутын дараа Дрогба мөн л Нойерийн хаалганд мөргөж тоглолтын харьцааг тэнцүүлсэн юм. Ингэснээр эхний цаг дуусах мөчид анхны булангийн цохилтыг гүйцэтгсэн “Челси”-ийн Хуан Матагийн дамжуулалтыг Дрогба амжилттай болгож түүхэн гоолын эзэн болсон юм. Нэмэлт цаг эхлэхэд тоглолтын бүх үзүүлэлтээр “Байрен Мюнхэн” илүү байсан ч тэд өөрсдийн талд ашигтайгаар эргүүлж чадсангүй. Ингэснээр хоёр баг торгуулийн цохилт гүйцэтгэх болж эзэн багаас торгуулийн цохилтод Филипп Ламм, Марио, Мануэль Нойер, Гомез нар даалгавараа амжилттай гүйцэтгэсэн бол Ивица Оличийн цохилтыг Петр Чех амжилттай аюулгүй болгож Швайнштайгер шийдвэрлэх цохилтоо алдсан юм. “Челси”-ийн анхны цохилтыг гүйцэтгэсэн Хуан Матагийн бөмбөгийг Нойер амжилттай хамгаалсан бол үлдсэн тоглогч болох Фрэнк Лампард, Эшли Коул, Дрогба нар үүргээ тун сайн гүйцэтгэж, анхны түүхэн ялалтын эзэн боллоо. Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл
2012.05.22




















