Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Хятадын тэмцэгч АНУ-д хөл тавилаа
АНУ-аас улс төрийн орогнол хүссэн Хятадын тэмцэгч Чен Гуанчен хүссэн ёсоороо эрх чөлөөний оронд хөл тавилаа. Өнгөрсөн сард гэрийн хорионоосоо зугтан Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-нд очиж орогнол хүссэнээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд орсон Чен Гуанчен бол эх орондоо хүний эрхийн хуулийг сахин хамгаалуулах гэснээрээ дөрвөн жил шоронд хоригдож, тэрс үзэлтний тоонд орсон нэгэн юм. АНУ-ын тал түүнийг хамгаалалтдаа авснаар хоёр улсын харилцаанд багагүй асуудал үүссэн ч Чен Гуанченийг гэр бүлийнх нь хамт Америкт авчирч чадлаа. Түүнийг Нью-Йоркийн их сургуульд сурахыг урьсан бөгөөд тус сургуулийн хотхонд гэр бүлийнхээ хамт амьдрахаар болжээ. Чен Гуанчен эх орондоо байхдаа хүний эрхийн талаар өөрөө албан бус боловсрол эзэмшиж, нэг хүүхэд бодлогын улмаас эхчүүдийг хүчээр үр хөндөлтөд оруулахын эсрэг тэмцдэг байсан юм. Харин одоо тэрээр жинхэнэ ёсоор мэргэжлийн боловсрол олгох их сургуульд нь тэтгэлгээр сурах боломжтой болж байна.
0 Сэтгэгдэл
























