Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Н.Цэвэгням: Амжилтаа бататгаж сайн барилдах болно оо
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд Монгол Улсын Гавьяат тамирчин Кёкүтэнхо Цэвэгням анх удаа түрүүллээ. Тэмцээний сүүлийн өдөр Гоиёдог давж, улмаар Точёзантай нэмэлт барилдаан хийж давснаар Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд анх удаа түрүүлж байгаа нь энэ юм. Тэрээр, Эзэн хааны цом, ялалтын тугийг сүмогийн холбооны тэргүүнээс гардан авлаа. Мөн Япон Улсын Ерөнхий сайдын цомыг гардан авсны дараа “NHK телевизэд ярилцлага өгсөн юм.

-Анх удаа түрүүлсэнд баяр хүргэе?
-Японд ирээд маш олон хүний дэмжлэгээр энэ амжилтад хүрсэн. Баярлалаа.
-37 нас найман сартайдаа түрүүлсэн юм байна?
-Түрүүлсэндээ үнэхээр итгэхгүй байна. Би өдөр болгон хичээж барилдсан.
-Хоёр хоногийн өмнө буюу 13 дахь өдрөөс түрүүлэх нь тодорхой болсон. Энэ танд дарамт болж байв уу?
-Анх удаагаа ийм зүйл мэдэрсэн болохоор хоёр хоног унтаж чадаагүй шүү. Өчигдөр л гэхэд архи ууж унтсан.
-Точязаныг барилдалгүй даваа авахад та юу бодож байв?
-Энэ үед өөрийхөө барилдааныг л бодож суулаа.
-Точязантай нэмэлт барилдаан хийхэд яаж барилдая гэж бодсон бэ?
-Олон хүн надад найдаж байсан болохоор энэ найдварыг биелүүлэхээс аргагүй байсан. Тиймээс гал гарсан сайхан барилдаан үзүүлье гэж хичээсэн.
-Та давсныхаа дараа нулимс унагаж байсан?
-Тийм ээ. Би сүүлийн үед уйланхай болоод байгаа. Энэ баярын нулимс байсан. 20 жил барилдлаа. Ийм амжилтад хүрсэндээ баяртай байна.
-Таныг гараад машинд суугаад явахад Ёкозуна хажууд чинь сууж явах юм байна?
-Үнэхээр их баяртай байна. Би энэ амжилтаа бататгаж сайн барилдах болно оо. Та бүхэн намайг дэмжээрэй.

0 Сэтгэгдэл