Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Дуудлага худалдааг зогсоох Далласын шүүхийн шийдвэр Нью-Йоркт хэрэгжихгүй учраас араг ясыг худалджээ
Тираннозавр Батаарын араг ясны дуудлага худалдааг 10 хоногоор хойшлууллаа хэмээн монголчуудыг тайвширч суух хооронд “Heritage Auction” аль хэдийнэ уг ясыг нэр нь үл мэдэгдэх хүнд зарж орхижээ. Америкийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Тираннозавр Батаарын араг 1,052 сая ам.долларын үнэ хүрсэн байна. Энэ үнийг нэрээ нууцалсан нэгэн эрхэм санал болгосон бөгөөд утсаар дуудлага худалдаанд оролцсон гэнэ.
Шүүхээс дуудлага худалдааг нь хойшлуулсаар байтал яагаад араг ясыг зарчихав гэдэг олон хүний гайхашралыг төрүүлж байна. Монголын Засгийн газрыг төлөөлж буй өмгөөлөгч Роберт Пэйнтер хүртэл “Heritage Auction”-ы энэ үйлдэлд туйлын их гайхаж буйгаа мэдэгджээ. Тэрээр дуудлага худалдаа болохын өмнөхөн “Heritage Auction”-ы байранд очиж, Даллас мужийн шүүхийн шийдвэрийг танилцуулсан байна. Гэвч тэд дуудлага худалдаагаа явуулна гэсэн тул дуудлага худалдааг 10 хоногоор хойшлуулах шийдвэр гаргасан шүүгчтэй нь утсаар яриулах гэж хүртэл оролджээ. Харамсалтай нь, дуудлага худалдааг зохион байгуулагчид Даллас мужийн шүүхийн шийдвэр Нью-Йоркт хэрэгжихгүй гээд Монголын талын өмгөөлөгчийг даруйхан явахыг шаардаж, араг ясыг худалдаж орхижээ. Гэхдээ одоохондоо араг яс шууд худалдан авагчийнхаа гарт очихгүй бөгөөд шүүхийн шийдвэр гарах хүртэл “Heritage Auction”-д хадгалагдах ажээ.
Тус дуудлага худалдааг зохион байгуулагч “Heritage Auction” нь Техас мужийн Далласт харьяатай боловч үйл ажиллагаа буюу дуудлага худалдаа нь өөр мужид, тодруулбал Нью-Йоркт өрнөж буй учраас дээрх шүүхийн шийдвэр үйлчлэхгүй гэж үзэж байна. Хэрэв Монголын Засгийн газрын өмгөөлөгч Р.Пэйнтер Нью-Йокийн шүүхээс дуудлага худалдааг хойшлуулах шийдвэр гаргуулж чадсан бол энэ бүхнийг түр зогсоох боломжтой байсан гэнэ. Харин манай Засгийн газар “Heritage Auction” харьяалагддаг Даллас дахь Техасын шүүхэд нь хандсан нь ийнхүү дуудлага худалдааг зогсооч чадсангүй.
Тираннозавр Батаарын араг ясны дуудлага худалдааг 10 хоногоор хойшлууллаа хэмээн монголчуудыг тайвширч суух хооронд “Heritage Auction” аль хэдийнэ уг ясыг нэр нь үл мэдэгдэх хүнд зарж орхижээ. Америкийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Тираннозавр Батаарын араг 1,052 сая ам.долларын үнэ хүрсэн байна. Энэ үнийг нэрээ нууцалсан нэгэн эрхэм санал болгосон бөгөөд утсаар дуудлага худалдаанд оролцсон гэнэ. Шүүхээс дуудлага худалдааг нь хойшлуулсаар байтал яагаад араг ясыг зарчихав гэдэг олон хүний гайхашралыг төрүүлж байна. Монголын Засгийн газрыг төлөөлж буй өмгөөлөгч Роберт Пэйнтер хүртэл “Heritage Auction”-ы энэ үйлдэлд туйлын их гайхаж буйгаа мэдэгджээ. Тэрээр дуудлага худалдаа болохын өмнөхөн “Heritage Auction”-ы байранд очиж, Даллас мужийн шүүхийн шийдвэрийг танилцуулсан байна. Гэвч тэд дуудлага худалдаагаа явуулна гэсэн тул дуудлага худалдааг 10 хоногоор хойшлуулах шийдвэр гаргасан шүүгчтэй нь утсаар яриулах гэж хүртэл оролджээ. Харамсалтай нь, дуудлага худалдааг зохион байгуулагчид Даллас мужийн шүүхийн шийдвэр Нью-Йоркт хэрэгжихгүй гээд Монголын талын өмгөөлөгчийг даруйхан явахыг шаардаж, араг ясыг худалдаж орхижээ. Гэхдээ одоохондоо араг яс шууд худалдан авагчийнхаа гарт очихгүй бөгөөд шүүхийн шийдвэр гарах хүртэл “Heritage Auction”-д хадгалагдах ажээ.
Тус дуудлага худалдааг зохион байгуулагч “Heritage Auction” нь Техас мужийн Далласт харьяатай боловч үйл ажиллагаа буюу дуудлага худалдаа нь өөр мужид, тодруулбал Нью-Йоркт өрнөж буй учраас дээрх шүүхийн шийдвэр үйлчлэхгүй гэж үзэж байна. Хэрэв Монголын Засгийн газрын өмгөөлөгч Р.Пэйнтер Нью-Йокийн шүүхээс дуудлага худалдааг хойшлуулах шийдвэр гаргуулж чадсан бол энэ бүхнийг түр зогсоох боломжтой байсан гэнэ. Харин манай Засгийн газар “Heritage Auction” харьяалагддаг Даллас дахь Техасын шүүхэд нь хандсан нь ийнхүү дуудлага худалдааг зогсооч чадсангүй.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























