Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Локербигийн бөмбөгч нас барлаа
Локербигийн бөмбөг дэлбэлэгч нэрээр дэлхий нийтийн танил болсон Ливийн иргэн Абдел Басет аль Меграни өчигдөр нас баржээ. Түрүү булчирхайн хорт хавдраар өвчилж, сүүлийн гурван жил эмчилгээ хийлгэсэн тэрээр ээжийнхээ гар дээр амьсгал хураасан гэж төрсөн ах нь мэдэгджээ.
Абдел Басет аль Меграни бол 1988 оны арванхоёрдугаар сарын 21-нд Пан Америкийн онгоцонд бөмбөг дэлбэлж, 259 хүний аминд хүрсэн гэмт хэрэгтэн юм. Шотландын Локербид дэлбэрсэн уг онгоцны хэргийг тус улсын шүүх шүүж байгаад гурван жилийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар суллан эх оронд нь буцаасан юм. Тухайн үед Локербигийн бөмбөгчид гурван сарын амьдрах нас үлдсэн гэж мэргэжилтнүүд шинжилсэн учир гэмт хэрэгтнийг шоронгоос сулласан. Гэвч түүнийг сулласан нь онгоцны халдлагад амиа алдсан хохирогчдын ар гэрийнхэн болоод олон улсын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Харин Локербигийн бөмбөгч хохирогчдын ар гэрийнхний хүсч байсанчлан хууль шүүхийн хангалттай шийтгэл хүлээж чадалгүй, 62 насандаа өвчний улмаас нас барлаа.
Локербигийн бөмбөг дэлбэлэгч нэрээр дэлхий нийтийн танил болсон Ливийн иргэн Абдел Басет аль Меграни өчигдөр нас баржээ. Түрүү булчирхайн хорт хавдраар өвчилж, сүүлийн гурван жил эмчилгээ хийлгэсэн тэрээр ээжийнхээ гар дээр амьсгал хураасан гэж төрсөн ах нь мэдэгджээ. Абдел Басет аль Меграни бол 1988 оны арванхоёрдугаар сарын 21-нд Пан Америкийн онгоцонд бөмбөг дэлбэлж, 259 хүний аминд хүрсэн гэмт хэрэгтэн юм. Шотландын Локербид дэлбэрсэн уг онгоцны хэргийг тус улсын шүүх шүүж байгаад гурван жилийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар суллан эх оронд нь буцаасан юм. Тухайн үед Локербигийн бөмбөгчид гурван сарын амьдрах нас үлдсэн гэж мэргэжилтнүүд шинжилсэн учир гэмт хэрэгтнийг шоронгоос сулласан. Гэвч түүнийг сулласан нь онгоцны халдлагад амиа алдсан хохирогчдын ар гэрийнхэн болоод олон улсын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Харин Локербигийн бөмбөгч хохирогчдын ар гэрийнхний хүсч байсанчлан хууль шүүхийн хангалттай шийтгэл хүлээж чадалгүй, 62 насандаа өвчний улмаас нас барлаа.
0 Сэтгэгдэл
























