Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
“Yahoo”-гийн хувьцааг Хятадын компани худалдан авлаа
Yahoo” компанийн хувьцааны 40 хувийг Хятадын хамгийн том интернэтийн компани “Alibaba” худалдан авахаар тохирчээ. Тус компанийг “Alibaba” худалдан авахаар олон жил санал тавьсны эцэст ийнхүү хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Интернэтийн хоёр томоохон компанийн энэ гэрээ 7,1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Үүнээс 6,3 тэрбум ам.долларыг “Alibaba” бэлнээр нь шилжүүлэх бөгөөд харин 800 сая ам.долларыг нь хувьцаа хэлбэрээр өгөх аж. Өөрөөр хэлбэл “Yahoo” ч бас Хятадын компанийн хувьцаа эзэмшигч болж байгаа бөгөөд тэдний мэдэлд 10 хувийн хувьцаа иржээ.
Онлайн сурталчилгааны зах зээлээ өрсөлдөгч “Google”, “Facebook”-т алдаад буй “Yahoo” хувьцаагаа худалдаж, мөнгөтэй болсноор хувьцааны ногдол ашгаа тараах, өмнө худалдсан өөрийнхөө хувьцааг эргүүлэн авах боломжтой болох юм. “Alibaba” компанийн мэдэлд 370 сая хэрэглэгчтэй “Taobao.com”, Хятадын болон олон улсын 70 мянга гаруй компанийн бараа бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаалдаг “Tmall.com” зэрэг цахим хуудас багтдаг юм.
Yahoo” компанийн хувьцааны 40 хувийг Хятадын хамгийн том интернэтийн компани “Alibaba” худалдан авахаар тохирчээ. Тус компанийг “Alibaba” худалдан авахаар олон жил санал тавьсны эцэст ийнхүү хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Интернэтийн хоёр томоохон компанийн энэ гэрээ 7,1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Үүнээс 6,3 тэрбум ам.долларыг “Alibaba” бэлнээр нь шилжүүлэх бөгөөд харин 800 сая ам.долларыг нь хувьцаа хэлбэрээр өгөх аж. Өөрөөр хэлбэл “Yahoo” ч бас Хятадын компанийн хувьцаа эзэмшигч болж байгаа бөгөөд тэдний мэдэлд 10 хувийн хувьцаа иржээ. Онлайн сурталчилгааны зах зээлээ өрсөлдөгч “Google”, “Facebook”-т алдаад буй “Yahoo” хувьцаагаа худалдаж, мөнгөтэй болсноор хувьцааны ногдол ашгаа тараах, өмнө худалдсан өөрийнхөө хувьцааг эргүүлэн авах боломжтой болох юм. “Alibaba” компанийн мэдэлд 370 сая хэрэглэгчтэй “Taobao.com”, Хятадын болон олон улсын 70 мянга гаруй компанийн бараа бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаалдаг “Tmall.com” зэрэг цахим хуудас багтдаг юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























