Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Орост олон нийтийн газар тамхи татахыг хориглоно
Оросын Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн газар тамхи татах болон худалдаалахыг хориглох тухай хууль санаачилж, Төрийн Думд өргөн барьжээ. Тамхичдынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг тус улс уг хорт зуршлын улмаас нас барагсдын тоог бууруулахын тулд ийм арга хэмжээ авч байгаа аж. ОХУ-ын хүн амын 39,1 хувь буюу 43,9 сая хүн тамхи татдаг гэсэн судалгаа байдаг.
Хэрэв энэ хуулийг хэрэгжүүлж чадвал тамхидалтыг 40-50 хувиар багасгаж, үүний улмаас нас барагсдын тоог 150-200 мянгаар бууруулж чадна гэж Эрүүл мэндийн яам найдаж байна.
Хууль батлагдвал галт тэрэг, төмөр замын буудал, зах, зоогийн газар гээд олон нийтийн газарт тамхи татах, гудамжны киоскуудаар худалдаалахыг хориглох аж. Зөвхөн 50 метр квадратаас дээш талбайтай дэлгүүрт л тамхи зарахыг зөвшөөрөх боловч хүний нүдэнд ил задгай байрлуулахыг ч хориглох гэнэ.
Оросын Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн газар тамхи татах болон худалдаалахыг хориглох тухай хууль санаачилж, Төрийн Думд өргөн барьжээ. Тамхичдынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг тус улс уг хорт зуршлын улмаас нас барагсдын тоог бууруулахын тулд ийм арга хэмжээ авч байгаа аж. ОХУ-ын хүн амын 39,1 хувь буюу 43,9 сая хүн тамхи татдаг гэсэн судалгаа байдаг. Хэрэв энэ хуулийг хэрэгжүүлж чадвал тамхидалтыг 40-50 хувиар багасгаж, үүний улмаас нас барагсдын тоог 150-200 мянгаар бууруулж чадна гэж Эрүүл мэндийн яам найдаж байна.
Хууль батлагдвал галт тэрэг, төмөр замын буудал, зах, зоогийн газар гээд олон нийтийн газарт тамхи татах, гудамжны киоскуудаар худалдаалахыг хориглох аж. Зөвхөн 50 метр квадратаас дээш талбайтай дэлгүүрт л тамхи зарахыг зөвшөөрөх боловч хүний нүдэнд ил задгай байрлуулахыг ч хориглох гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























