Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Токиод “ургасан” Тэнгэрийн мод
Дэлхийн хамгийн өндөр цамхаг Токио хотод сүндэрлэн бослоо. Өчигдөр нээлтээ хийсэн цамхагийн өндөр 634 метр бөгөөд саяхныг хүртэл дэлхийн хамгийн өндөр цамхаг гэгдэж байсан Хятадын Кантон тауэрээс даруй 34 метрээр илүү гарчээ. Энэ нь Парисын Эйффелийн цамхагийг хоёр дахин нугалах хэмжээний өндөр гэсэн үг. Тийм ч учраас Гиннесийн дээд амжилтыг бүртгэх товчоо Токиогийн цамхагийг хамгийн өндөр хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.
Тэнгэрийн мод нэртэй энэ цамхагийг Токиогийн телевиз, радиогийн долгион дамжуулах, бас мэдээж аялал жуулчлалын зорилгоор ашиглах юм. Цамхагт хотыг харах хоёр ч тавцан бий бөгөөд нэг нь 350, нөгөөх нь 450 метрт байрладаг байна. Эхний тавцан 2000 хүний багтаамжтай бол дээдэх нь 900 үзэгч нэг дор хүлээн авах чадалтай ажээ.
Тэнгэрийн мод нь дэлхийн хамгийн өндөр цамхаг боловч хамгийн өндөр барилга биш юм. Одоогоор Дубайн “Бурж Халифа” дэлхийн хамгийн өндөр барилга гэгдэж буй. Тус барилга 828 метр өндөр билээ.
Дэлхийн хамгийн өндөр цамхаг Токио хотод сүндэрлэн бослоо. Өчигдөр нээлтээ хийсэн цамхагийн өндөр 634 метр бөгөөд саяхныг хүртэл дэлхийн хамгийн өндөр цамхаг гэгдэж байсан Хятадын Кантон тауэрээс даруй 34 метрээр илүү гарчээ. Энэ нь Парисын Эйффелийн цамхагийг хоёр дахин нугалах хэмжээний өндөр гэсэн үг. Тийм ч учраас Гиннесийн дээд амжилтыг бүртгэх товчоо Токиогийн цамхагийг хамгийн өндөр хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Тэнгэрийн мод нэртэй энэ цамхагийг Токиогийн телевиз, радиогийн долгион дамжуулах, бас мэдээж аялал жуулчлалын зорилгоор ашиглах юм. Цамхагт хотыг харах хоёр ч тавцан бий бөгөөд нэг нь 350, нөгөөх нь 450 метрт байрладаг байна. Эхний тавцан 2000 хүний багтаамжтай бол дээдэх нь 900 үзэгч нэг дор хүлээн авах чадалтай ажээ.
Тэнгэрийн мод нь дэлхийн хамгийн өндөр цамхаг боловч хамгийн өндөр барилга биш юм. Одоогоор Дубайн “Бурж Халифа” дэлхийн хамгийн өндөр барилга гэгдэж буй. Тус барилга 828 метр өндөр билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























