Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Д.Медведевийн Засгийн газар уу, В.Путинийх уу
Оросын Ерөнхий сайд Д.Медведев “шинэ” Засгийн газраа бүрдүүлж дуусаад байна. Гэвч шинэ гэх тодотголтой танхимын дийлэнх гишүүн нь В.Путиний хүмүүс бөгөөд өмнөх Засгийн газрын гишүүд байгаа юм. Д.Медведев Засгийн газраа байгуулахдаа сайдуудынхаа тал хувийг шинэ хүмүүсээр бүрдүүлнэ гэж амлаж байсан. Гэвч өмнөх Засгийн газрын сайдуудаас ердөө хоёрыг нь л сольж, бусад нь суудалдаа хэвээр үлдээд байгаа юм. Тухайлбал, Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев, Эдийн засгийн сайд Андрей Белузов нар суудлаа өгсөн бол Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков гээд дийлэнх нь суудалдаа үлджээ.
Үүнээс гадна Ерөнхий сайдын зургаан орлогчийг томилсны дөрөв нь В.Путиний ойрын шадар туслахууд байгаа аж. Цухас дурдвал, Владислав Сурков, Дмитрий Рогозин, Александр Хлопонин, Дмитрий Козак зэрэг экс Ерөнхий сайдтай ойр ажиллаж ирсэн хүмүүс Д.Медведевийн орлогчоор томилогдсон байна. Харин Д.Медведев өөрийнхөө хоёр шадар туслахыг л орлогч сайдын албан тушаалд томилуулж чаджээ.
Энэ байдлаас харвал шинэ Засгийн газар нэр дээрээ Д.Медведевийнх боловч нидэр дээрээ В.Путинийх гэж ажиглагч, судлаачид хэлж байна.
Оросын Ерөнхий сайд Д.Медведев “шинэ” Засгийн газраа бүрдүүлж дуусаад байна. Гэвч шинэ гэх тодотголтой танхимын дийлэнх гишүүн нь В.Путиний хүмүүс бөгөөд өмнөх Засгийн газрын гишүүд байгаа юм. Д.Медведев Засгийн газраа байгуулахдаа сайдуудынхаа тал хувийг шинэ хүмүүсээр бүрдүүлнэ гэж амлаж байсан. Гэвч өмнөх Засгийн газрын сайдуудаас ердөө хоёрыг нь л сольж, бусад нь суудалдаа хэвээр үлдээд байгаа юм. Тухайлбал, Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев, Эдийн засгийн сайд Андрей Белузов нар суудлаа өгсөн бол Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков гээд дийлэнх нь суудалдаа үлджээ. Үүнээс гадна Ерөнхий сайдын зургаан орлогчийг томилсны дөрөв нь В.Путиний ойрын шадар туслахууд байгаа аж. Цухас дурдвал, Владислав Сурков, Дмитрий Рогозин, Александр Хлопонин, Дмитрий Козак зэрэг экс Ерөнхий сайдтай ойр ажиллаж ирсэн хүмүүс Д.Медведевийн орлогчоор томилогдсон байна. Харин Д.Медведев өөрийнхөө хоёр шадар туслахыг л орлогч сайдын албан тушаалд томилуулж чаджээ.
Энэ байдлаас харвал шинэ Засгийн газар нэр дээрээ Д.Медведевийнх боловч нидэр дээрээ В.Путинийх гэж ажиглагч, судлаачид хэлж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























