Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлнэ
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ) өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Энэ талаар өнөөдөр тус намын дарга З.Энхболд, (ҮЗХ)-ны ээлжит бус 44 дүгээр хурлын дараа Ш.Түвдэндорж болон нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийлээ.

Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус 44 дүгээр хурлын дара Ш.Түвдэндорж, “АН-ын дарга Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. ҮЗХ-ны ээлжит бус хурлаар Ардчилсан намын даргыг сонгох, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах асуудлаар хэлэлцсэн. Намын даргаар З.Энхболдыг сонгосон бол Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр тогтлоо” гэв.
Энэ үеэр намын удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Засгийн газрын танхимаа бүрдүүлэхэд ямар бодлого баримтлах вэ?
-Засгийн газар бүрдүүлэх тухай ярих эрт байна. Ирэх долоо хоногоос буюу энэ сарын 17-ноос эхлэн бусад намуудтай Ерөнхий сайдыг томилох талаар хэлэлцэнэ. Үүний дараа аль бүлэг, нам эвсэлтэй хамтрахаа шийднэ. Үндсэн хуулийн 33.2 дахь заалтын дагуу хамгийн олон суудал авсан нам Ерөнхий сайдаа дэмжүүлэхээр бусад намын бүлгүүдтэй хэлэлцэх ёстой. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганд өргөн барина. Чуулганаар олонхийн санал авсан тохиолдолд шинээр байгуулах Засгийн газар ямар зорилт тавьж ажиллах тухайгаа танилцуулна.
-Ерөнхий сайдад нэр дэвшигчийн хөтөлбөрөөс товч танилцуулна уу. ҮЗХ-ны хурал хаалттай болсон тул ард түмэн таныг ямар мөрийн хөтөлбөрөөр ажиллах бол гэсэн хүлээлт үүсээд байна?
-Одоо Монгол Улс эдийн засгийн хямралтай үед байна. Тиймээс хямралаас хэрхэн гарах вэ гэдэг нь шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох юм. УИХ-ын гишүүд “нам”-ын явцуу эрх ашгаа түр орхиж улс орныхоо нийтлэг эрх ашгийг барьж ажиллах цаг болжээ.
-Олонхийг бүрдүүлж байгаа намын дарга Ерөнхий сайдаар ажиллана гэсэн дүрэм байдаг уу?
-Манай намын дүрэмд бол энэ талаар тодорхой тусгаагүй. Намын журманд сонгуулийн үр дүнгээр намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг. Хэрэв тэр хүн нь татгалзвал намын дарга дараагийнхаа хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Олонхгүй УИХ сүүлийн 24 жилд хоёр дахь удаагаа тохиож байна. Энэ удаад улс төрийн намуудын дарга нар Засгийн газарт орохгүй байх нь зөв гэж үзэж байгаа. Учир нь Засгийн газар бол гүйцэтгэх засаглалыг шуурхай удирддаг байгууллага. Энэ байгууллагад олон намын дарга нар орчихоод “Манай нам ингэж үзэж байна. Танай намыг эсэргүүцэж байна” гээд маргалдаад байж болохгүй.
-Ерөнхий сайд солигдсоноор агентлагууд болон төрийн байгууллагуудын дунд халаа сэлгээ хэр хийх бол?
-Аль болох тогтвортой байлгахыг хичээх болно.
-УИХ дахь АН-ын бүлгийн 27 гишүүн Ч.Сайханблэг нэр дэвшигчийг дэмжээгүй. УИХ-ын чуулган дээр дэмжлэг авч чадна гэж үзэж байна уу?
-Ерөнхий сайдыг бүлэг дэмжих эсэх асуудал зүй ёсоор урган гарч байгаа. Бүлэг Р.Амаржаргалыг нэр дэвшүүлсэн ч Ч.Сайханбилэг сонгогдсон. Өөрөөр хэлбэл, бүлгийн бодож байснаас өөрөөр эргэж, шинэ нөхцөл байдал үүсээд байна. ҮЗХ бол намын дээд байгууллага учраас АН-ын бүлэг ҮЗХ-ны шийдвэрийг хүндлэх ёстой. Бусад намын бүлгүүд ч Ерөнхий сайдыг томилох эсэхийг хэлэлцэх ёстой. Учир нь манай УИХ-д 39 гишүүний суудалтай тул олонхи болж чадахгүй. Тиймээс бусад намын бүлгүүдээс дэмжлэг авахад анхаарна.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын гишүүдийг бүрдүүлэхдээ мэргэжлийн Засгийн газар байгуулахад анхаарах ёстой гэсэн санал илэрхийлсэн?
-Ерөнхийлөгч энэ үзэл санаагаа сүүлийн хоёр жил илэрхийлж байгаа. Гэхдээ хуулийн дагуу бүх зүйл нээлттэй байгаа. Өмнөх Ерөнхий сайдыг бид “Давхар дээлтэй бай. Энэ фракцийн хүнийг сайдаар тавь” гэх мэтээр шахсаар байгаад өнгөрсөн хугацаанд ажлыг нь гүйцэд хийлгэж чадаагүй. Тэгэхээр энэ удаа Ерөнхий сайд танхимаа хэрхэн бүрдүүлэх нь нээлттэй байгаа. Аль болох олон сайдыг гаднаас авч мэрэгжлийн Засгийн газар бүрдүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулийн дагуу танхимаа хэрхэн байгуулах нь Ерөнхий сайдын эрх юм. Тиймээс хуулийн дагуу л ажиллах хэрэгтэй.
-АН олон фракцид хуваагддаг. Энэ талаар З.Энхболд дарга ямар бодлого баримтлах вэ?
-Нам дотор фракц бий. Гэхдээ зөрчил байхгүй. Зөрчилтэй юм шиг харагдуулж байсан хэсэг байгаач нэг нам учраас тодорхой “хайрцаг"-т багтаж ажиллах ёстой. Би намын дарга болсон тул “Шонхор” фракц бусад фракцтай адилхан хэмжээнд очино гэсэн үг. Өөрөөр хэлбэл, би “Шонхор” фракцийн хүн тул энэ хүмүүсээ илүү дэмжинэ гэдэг ойлголт байхгүй. Бид эхлээд төрийн ажлаа чухалчлах үүрэгтэй.
-Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг үргэжлүүлэх үү?
-2012 оны сонгуулийн үеэр АН өөрийн мөрөө хөтөлбөрөө танилцуулсан. Энэ мөрийн хөтөлбөр 2016 оны сонгууль хүртэл үргэлжилнэ. Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан томоохон хүнд үйлдвэрүүд байгуулах зэрэг ажлыг үргэлжлүүлнэ.
-МАН-д Засгийн газарт хамтран ажиллах санал тавих уу?
-ҮЗХ-ны хуралдаанаас ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг УИХ-д суудалтай бүх улс төрийн нам, эсвэлтэй энэ талаар зөвшилцөх ёстой.

0 Сэтгэгдэл