Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Хэн юу хэлэв
Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг болон Засгийн газар байгуулах зөвшилцлийн талаар хэн ямар байр суурьтай байгааг тоймлон хүргэе.
УИХ дахь бие даагч гишүүд:
Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцээд явж байгаа тул Бие даагчид байр сууриа илэрхийлэхэд эрт байна. Дараагийн Засгийн газрыг яаралтай эмхлэн байгуулах хэрэгтэй. Бид сөрөг хүчний байр сууриас хандаж, аль болох тогтвортой байдлын төлөө ажиллана. Эвлэрлийн Засгийн газар байгуулъя, бүх нам хамтарч явая гээд өтгөн МАНАН байгуулах гэж байна. Урьд нь хоёрхон нам МАНАН байгуулаад ямар муу муухай юм эхэллээ. Тийм учраас “Эвлэрлийн” нэртэй Засгийн газар байгуулвал бид Бие даагчдын зөвлөл сөрөг хүчин болно. Ер нь сөрөг хүчингүй парламент болох гээд байна. Хяналтгүй төр, хазааргүй морь хамгийн аюултай гэдэг тул Бие даагчдын зөвлөл парламентад хяналт тавьж ажиллана.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Шийдвэрт би сэтгэл дундуур байгаа. Эдийн засгийн хямралыг бий болгох, улс орныг хүнд байдалд хүргэхэд оролцсон гол хүн Ч.Сайханбилэг гишүүн. Гэхдээ амьдрал үргэлжлэх ёстой. Надад таалагдсан болгон туйлын зөв гэж би бодохгүй байна. Олонхын шийдвэрээ дагах болно. Өөрийн байр сууриа би хурал болгон дээр хэлж байгаа. Би сайд болно гэж нэрээ дэвшүүлээгүй. Надад сайдын санал ч ирээгүй. Ер нь би сайд болохгүй. Шинээр байгуулагдах Засгийн газар “давхар дээл”-ээ тайлах ёстой.
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Тэрбишдагва:
Би Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахын эсрэг, Н.Алтанхуяг сайдыг огцруулахгүй гэж санал өгсөн. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжиж байгаа. Засгийн газрын одоогийн танхимын сайд нартайгаа цаашид ч хамтран ажиллахыг хүсч байна.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг болон Засгийн газар байгуулах зөвшилцлийн талаар хэн ямар байр суурьтай байгааг тоймлон хүргэе.
УИХ дахь бие даагч гишүүд:
Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцээд явж байгаа тул Бие даагчид байр сууриа илэрхийлэхэд эрт байна. Дараагийн Засгийн газрыг яаралтай эмхлэн байгуулах хэрэгтэй. Бид сөрөг хүчний байр сууриас хандаж, аль болох тогтвортой байдлын төлөө ажиллана. Эвлэрлийн Засгийн газар байгуулъя, бүх нам хамтарч явая гээд өтгөн МАНАН байгуулах гэж байна. Урьд нь хоёрхон нам МАНАН байгуулаад ямар муу муухай юм эхэллээ. Тийм учраас “Эвлэрлийн” нэртэй Засгийн газар байгуулвал бид Бие даагчдын зөвлөл сөрөг хүчин болно. Ер нь сөрөг хүчингүй парламент болох гээд байна. Хяналтгүй төр, хазааргүй морь хамгийн аюултай гэдэг тул Бие даагчдын зөвлөл парламентад хяналт тавьж ажиллана.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Шийдвэрт би сэтгэл дундуур байгаа. Эдийн засгийн хямралыг бий болгох, улс орныг хүнд байдалд хүргэхэд оролцсон гол хүн Ч.Сайханбилэг гишүүн. Гэхдээ амьдрал үргэлжлэх ёстой. Надад таалагдсан болгон туйлын зөв гэж би бодохгүй байна. Олонхын шийдвэрээ дагах болно. Өөрийн байр сууриа би хурал болгон дээр хэлж байгаа. Би сайд болно гэж нэрээ дэвшүүлээгүй. Надад сайдын санал ч ирээгүй. Ер нь би сайд болохгүй. Шинээр байгуулагдах Засгийн газар “давхар дээл”-ээ тайлах ёстой.Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Тэрбишдагва:

0 Сэтгэгдэл