Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн УЕПГ-т эхэллээ. Зөвлөгөөнийг нээж Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлж байна.

Прокурорын байгууллагаас 2014 онд тавьсан зорилт биелэгдэж байна. 2015 онд шинээр батлагдах хуулийн дагуу нилээд ажил хийх шаардлага гарч байна.Прокурорын хяналтын ажлын чанар, үр нөлөө зарим талаар хангалтгүй байна. Тухайлбал шүүхээс хэрэг буцах явдал өссөн байна. Түдгэлзүүлсэн хэргийн тоо нэмэгдсэн байна. Үүнд дүгнэлт хийж арилгах шаардлагатай байна. Улаанбаатар хотод шүүхээс олон хэрэг буцаж байна. Прокуроруудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэгдсэн практик сургалтыг сайн зохион байгуулах шаардлага урган гарч байна. Ажилдаа хариуцлагагүй хандсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт хариуцлага тооцох талаар тууштай арга хэмжээ авах хэрэгтэй. Асуудлыг дээд шатанд нь хүртэл тавих нь зүйтэй. Прокуророос бичиж байгаа эсэргүүцэл даалгаварыг хуулийн заалтын дагуу сайн бичих хэрэгтэй байна. Энэ талаар нилээдгүй алдаа дутагдал оршиж байгааг арилгах хэрэгтэй. Удирдах ажилтан та нөхөд үүнийг нь хянаж, зааварчилж алдааг нь засч, зөвлөж байх хэрэгтэй. Бусдыг эрүүгийн хэрэгт цагдан хорьж шалгадаг явдлыг багасгах хэрэгтэй. Хэргийг бүрэн шалгаж илрүүлэхийн тулд гүйцэтгэх ажлыг хуулийн хүрээнд явуулахад анхаарах хэрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Зөвлөгөөнд прокурорын байгууллагын төв орон нутгийн удирдах 90 гаруй ажилтан оролцож байна.
Зөвлөгөөнөөр аймаг, нийслэл, тээвэр дүүргийн прокурорын газраас 2014 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи мэдээллийг сонсч, ажилд нь үнэлгээ дүгнэлт өгч байна.

0 Сэтгэгдэл