Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Японы монгол судлаачид эрдэм шинжилгээний хурлаа хийжээ
Япон Улсын Окаяма хотын Окаяма Их сургуульд “Японы Монгол судлалын нийгэмлэг”- ийн 2014 оны Намрын ээлжит эрдэм шинжилгээний хурал 11 дүгээр сарын 15-16-нд боллоо. 1970 онд байгуулагдсан “Японы Монгол судлалын нийгэмлэг” Монголын нийгмийн тогтолцоо, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үл шалтгаалан Монгол судлалыг тууштай хөгжүүлсээр иржээ. Жилд хоёр удаа хавар, намар Японы баруун бүс нутаг дахь Их дээд сургуулиудыг түшиглэн Монгол судлалын эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Намрын чуулга хуралдаан нь хоёр хоног үргэлжилж, Японы Монгол судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүд, эрдэмтэд багш, энэ чиглэлээр судалгааны ажил эрхэлж буй 50 гаруй залуу судлаачид оролцож, 11 үндсэн сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна. 2013 оноос хойш Монголч эрдэмтэдийн энэхүү хуралд Япон дахь Монголын Элчин сайдын яам, Осака хот дахь Ерөнхий Консулын газрын төлөөлөгчид тасралтгүй оролцож, монгол судлаачидтай санал бодлоо хуваалцаж, мэдээлэл солилцдог.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Осака хотноо суугаа Ерөнхий Консул Ч.Куланда нар оролцсон байна. Элчин сайд С.Хүрэлбаатар Монгол Японы харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Япон дахь монгол судлалын бодлогод тусгах тодорхой саналууд дэвшүүлжээ. Япон Улсад Монгол судлал хөгжүүлэх, монголыг сурталчлан таниулахад Монгол судлалын нийгэмлэг, монголч эрдэмтэд, судлаачид чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол судлалыг дэмжих сан байгуулагдсаныг онцолж шинээр нээгдсэн боломжийг бүрэн дүүрэн ашиглах талаар хамтран ажиллахыг уриалав.
Мөн Монгол Улсаас Осака хотноо суугаа Ерөнхий консул Ч.Куланда “Дэлхийн Монгол судлалын төлөв байдал”-ын талаар танилцуулга хийж, хэлэлцүүлгийн ач холбогдлыг дүгнэж, Японы Монгол судлаачид, эрдэмтэн багш нарт хандан Монгол Улсын төрийн бодлого цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг дуулгалаа.
2012 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол судлалыг дэмжих сан байгуулахыг Засгийн газарт чиглэл болгож, мөн оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 56-р тогтоолоор “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг баталж, үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

0 Сэтгэгдэл