Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес эрхлэгчидтэй уулзлаа
Өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг давахын тулд шинэ Засгийн газар гол бодлогоо эдийн засгийг тогтворжуулахад чиглүүлнэ. Харин энэ бодлогын гол тулгуур нь хувийн хэвшлийг дэмжих ажил учраас богино хугацаанд ямар оновчтой шийдлүүд хэрэгтэй талаар та бүхний саналыг сонсохоор ийнхүү уулзаж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.

Шинэ Засгийн газраас бизнесийг дэмжсэн прагматик бодлого хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл боловсруулсан дүрэм журмын тоогоор биш үр дүнтэй хэрэгжүүлсэн төслийн хэмжээгээр ажлаа үнэлнэ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ чиглэлээр бодлогын хэд хэдэн шийдвэр гаргаж, яам агентлагуудад үүрэг өгсөн. Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн үндэсний зөвлөл ажиллуулж, эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүдээ хамтран хэрэгжүүлнэ. Макро эдийн засгийг тогтворжуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, бизнесийн орчныг сайжруулах, бүтээн байгуулалт болон гадаад худалдааг идэвхжүүлэх чиглэлээр хувийн хэвшлийнхний санал санаачилгыг төрийн бодлогод тусгах энэ зөвлөлд ажиллах төлөөллөө санал болгох боломж нээлттэй гэж Ерөнхий сайд хэллээ.
Хувийн хэвшлийн үйл ажиллагааг боомилдог төрийн хүнд суртал, шат дамжлагыг халах 10-аад хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа. Бизнесийн орчинд шинэлчлэл хийх эдгээр баримт бичгийг батлуулахад Засгийн газар хүчин чармайлт гаргана. Татвар, гаалийн үйл ажиллагаанд дорвитой өөрчлөлт хийнэ. Цаашид ийм уулзалтыг банк санхүүгийн салбарынхан, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, экспертүүдийн түвшинд үргэлжлүүлж, шинэ оноос өмнө ирэх жил хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголцолд хүрэхээр зорьж байна гэж Засгийн газрын тэргүүн онцоллоо.
Ерөнхий сайд улс төрийн бүх намыг Засгийн газартаа урьсан нь маш зөв алхам болсон, нам фракциудаас ангид мэргэжлийн Засгийн газар, эдийн засгийн зөвлөлийг байгуулан ажиллуулах нь оновчтой шийдэл гэж бизнес эрхлэгчид хэллээ. МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, СЕО клубээс зохион байгуулсан энэ удаагийн уулзалтад 70 гаруй томоохон компанийн удирдлагууд оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2014.11.29