Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН Засгийн газарт орж бие даагчид сөрөг хүчин болно
Амралтын өдрүүдээр хуралдсан МАН-ын Бага хурлыг хааж намын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Засагт хамтарч ажиллах талаар ирсэн саналыг бид "Улс орныхоо эрх ашгийг, намын эрх ашгаас дээгүүр тавьж" дэмжих шийдвэр гаргалаа” гэлээ. Ингэснээр саяхан томилогдсон Ерөнхий сайдсайхан билэгийн Шийдлийн  Засгийн газар МАН-тай хамтрах нь тодорхой боллоо.
Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулагдсан цагаас нь шүүмжлэн эсэргүүцэж ирсэн МАН “Эдийн засаг уналтанд орж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт зогсоод буй энэ мөчид хамгийн зөв гарц нь шүүмжлээд суух биш хамтран хийх нь чухал” гэж үзэн нэг жил хагасын настай шинэ Засгийн газарт орж хамтран ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.  
УИХ дахь АН, ИЗНН, "Шударга ёс" эвсэл дээр МАН нэмэгдсэнээр Их эвслийн Засгийн газартай болж УИХ дахв бие даагч гурван гишүүн л сөрөг хүчин болж үлдэх болж байна.
Аль нам нь Засгийн газарт хэдий суудал авах, Н.Алтанхуягийн эхлүүлсэн Засгийн газар дахь бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийх эсэх нь тодорхойгүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан