Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Уны тухай кино хийсэн “Sony” компани хакердуулжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эсрэг улс төрийн аллага үйлдэхээр зэхэж буй барууны сэтгүүлч, найруулагчийн тухай өгүүлэх инээдмийн “Ярилцлага” хэмээх киног “Sony” компани шинэ жилээр цацахаар төлөвлөж буй. Гэтэл киног дэлгэцэнд цацахаас урьтаж, устгахыг хүссэн үү “Sony” студийн компьютеруудыг хакердаж, ажиллагаагүй болгосон байна. Одоогоор энэ халдлагын цаана хэн байгааг олж тогтоогоогүй боловч Хойд Солонгосын зүгээс хийсэн байх гэж таамаглаж байна. Жүжигчин Жеймс Франко, Сет Рожен нарын гол дүрд нь тоглож буй 30 сая ам.долларын төсөвтэй уг киног Хойд Солонгосын тал дайнд өдөөн хатгасан үйлдэл хэмээн хүлээн авч, эсэргүүцлээ илэрхийлсэн.
Гэвч киног бүтээгчид ирэх зул сараар АНУ, Канадад зул сараар нээгээд, ирэх жилээс дэлхийн 63 оронд гаргахаар төлөвлөжээ. Харин Өмнөд Солонгост гаргахгүй байхаар шийджээ. Кинонд Америкийн ярилцлагын шоуны хөтлөгч найруулагчийн хамт Хойд Солонгост очиж буй тухай гарах бөгөөд тэд Тагнуулын төв газраас Ким Чен Уныг хөнөөх удирдамж аваад, түүнийгээ гүйцэтгэх гэж хэрхэн хөглөж буйг өгүүлэх ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан