Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан нам шалдаа буулаа
“МАН-ыг хоёр жил буланд шахлаа” гэж баяр бахдал дүүрэн сүсгэлзээд байсан нөхөд өнөөдөр Ерөнхий сайдаараа урилга, илгээлт дайсаар хамтарч засаглахыг хүсэв. Нэгэнтээ Ц.Нямдорж “Чи бидний буйдантай жагсаал хийгээд чуулганы хаалгыг таглаад сууж байхдаа сайхан байсан гэж бодно уу” хэмээн гашуун инээмсэглэл тодруулан асуусан шиг, магадгүй түүнээс ч гашуун нясуун тавилан тэднийг тосож байж шүү дээ.

“МАН бол улс төрийн том хүчин. Алдаатай ч гэсэн АН-д болон бусад нам хамтраад ч чадахгүй олон зүйлийг тэд чадна” гэж би өнөөдөр баттай хэлж чадна. Ингэж хэлэхээс ичих хүсэл алга. Учир нь энэ бол үнэн. Үнэнд гүйцэгдсэн учраас Ардчилсан намынхан Засгийн газартаа МАН-ыг урилаа. МАН улс төрийн соёлтой, эрх ашгийн эрэмбэ дараалал гэгчийг мэддэг учраас “Засгийн газарт хамтарч ажиллах нь зүйтэй” гэж үзлээ.

Гурван хүн тэнэг байж болно. Гурван зуун арван хүн тэнэг байна гэж үгүй. Хэдийгээр тус намынхан “коммунист” шинж чанараа хадгалж ярсхийтэл 100 хувийн санал өгөөгүй ч удтал хэлэлцсэний эцэст зөв шийдвэр гаргасан биз ээ. “МАНАН” гэдэг үгэнд эмзэглээд байгаа бол АНМАН ч байж болно. Дээрх “Шударга ёс” эвслийнхэн нэмэгдэх нь. Аль нь ч байлаа гэсэн Ардчилсан нам төрийн эрхийг авах хүсэл байхаас бус хүний нөөц, дадлага туршлага, хууль дээдлэх ёс, “өнгөрсөн, одоо, ирээдүй” цаг үеийн хэлхээсийн алтан аргамжийг нандигнан авч явж менежментийн хувьд “түүхий” байжээ гэдгээ харууллаа.

Ардын намд “болохоо байж” гишүүд, дэмжигчдийнхээ урмыг хугалж явсан үе бий. Гэхдээ тэд “ТӨРТ ЁС”-ыг зөв авч явах талаасаа урмыг нь хугалж байсангүй. Олон хүн сайнтай, муутай гэдгийн адилаар эдэнд шунах, эрх мэдэлд ташуурах зэрэг хүний ёсны алдаа гаргасан байдаг. Харин богино хугацаанд улс орноо өндөр хүүтэй өрөнд унагах, хуулийг уландаа гишгэх, мэдсээр байж эдийн засгийн үзүүлэлтийг огцом унагаад, хэлж сануулсаар байтал үл тоомсорлох, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг өөрчлөн наадах зэрэг “аюултай тоглоом”-оор наадсан ийм “зоригтой” Засгийн газар, “аймаар” намыг Ардчилсан намаас л хоёронтоо харлаа.

Нам-ард түмний хэлхээ холбоо юун дээр тогтдог юм бол. Ард түмэн улстөрчдийн нүдэнд “хүн биш сонгогч” уу. Иргэд ямар төрийг хүсээд байгааг Ардчилсан намынхан мэдэрч чадсан. Тиймээс мөрийн хөтөлбөр нь товч, ойлгомжтой байж, сонгуульд амжилт авчирсан. Ялалт хараахан биш шүү. Харин МАН-ынхан мөрийн хөтөлбөрт гоомой хандаж “Амь амиа бодоорой” гээд хувь амлалт руу анхаарсан тал бий. Түүндээ ч таарсан суудал авсан. Харин ард түмэн ухаантай учраас эн тэнцүү шахам, тэгэхдээ АН-ынханд арай давуу эрх олгоод “яахыг нь харахыг” хүссэн. Гэтэл АН-ынхан ард түмний “сорилт”-д ямар дүн авсан гээч. Ёстой жинхэнэ сүгсэлзэж, өмнөөс нь ичиж үхмээр томилгоо, алдаа дутагдал, хууль зөрчсөн фактуудаар төрийн нэр хүндийг унагав. АН-ынхан ч “ардчилал”-аа ичих булчирхайтайгаа хамт хаана гээчихсэн юм бэ. Бүр хорт хавдрын хэмжээнд хүргэж байж мэс засал хийлгэчихээд одоо үхэх, сэхэх нь мэдэгдэхгүй Ерөнхий сайдаараа МАН-ынханд илгээлт, урилга дайж, энэ нь “амь тариа” гуйх мэт харагдах аж.

Болоод өнгөрсөн энэ үйл явдал түүхэнд хүссэн ч, эс хүссэн ч бичигдэнэ. Харин цаашид яаж зөв алхах вэ гэдгийг маш бодолтой шийдэх хэрэгтэй. “Мориноосоо буулгүй ертөнцийн талыг эзлэх амархаан. Харин мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү”  гэдгийг Ардчилсан намынхан дахин харууллаа. “Томоожоогүй шив дээ, золиг чинь” гэдэг шиг фракциудын зөрчлөөс болж хоорондоо ч овоо үзэлцэв. Их хэмжээний өр тавилаа. Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд болон УИХ дээрх олонхийн хүчээр түрэмгийлж хүссэн бүх шийдвэрээ бараг гаргуулаад авчихсан. Хамгийн сүүлд л гэхэд ам мөлтөс Төрийн өмчийн хороог тараах шийдвэр Засгийн газрын хуралдаанаараа батлаад авах жишээтэй.

Одоо тэд яадгаа алдчихсан хүнд нөхцөл байдалд, Ц.Нямдорж гишүүний хэлдгээр “Ядарсан учраас” МАН-ынхныг урьж шалдаа буулаа. Энэ саналыг улс орны эрх ашиг, ирээдүйгээ бодож хүлээн авсан, ирэх сонгуулийн үр дүнд халтай гэж чичрэхгүй, “бидэнгүй бол яаж чадах вэ” гэж сүгсэлзэлгүй даруухнаар хүлээн авч байна. Тэд “гамшигт нэрвэгдсэн эдийн засгаа  “аврах баг” мэт очиж гайхамшигтай үзүүлбэр үзүүлэхийн дайтай алдааг нь засчихаад ирж чадна гэдэгт МАН-ын олон мянган гишүүд, дэмжигчид нь итгэж буйг мэдэрсэн хэрэг. Үүнд ичих зүйл байхгүй.  Эдийн засгийг “алаад хаячихсан” Ардчилсан намынхан ичээгүй байхад “аврах гэж урилгаар очиж байгаа Ардын намынхан юунаас ичих юм бэ.

Айсуй өдрүүдэд хамтарсан Засгийн газар ямар хугацаанд хэрхэн өөрчлөгдөхийг цаг хугацаа нөхцөл байдал харуулах биз ээ. Ямартай ч өмнөх Засгийн газрын тухайд бодохуйяа “Мөхлийн долоон нүгэл” бүрдсэн байжээ гэж санагдах аж.

Сануулахад: 1.Хөдөлмөрөөр олоогүй баялаг

                       2.Хүмүүний ухамсаргүй цэнгэл

                       3. Хөндий хоосон мэдэмхийрэл

                        4.Эрхэмлэх суртахуунгүй арилжаа

                        5. Энэрэхүйг гээсэн шинжлэх ухаан

                        6. Бие сэтгэлээ өргөөгүй шашин

                        7. Баримтлах зарчимгүй улс төр

Ийнхүү Энэтхэгийн ард түмний эцэг Махатма Гандигийн хэлсэн энэ сургааль яагаад олон оронд хөшөө дурсгалд сийлэгдэн үлдсэн юм бол. Манай төрд аль нүгэл нь шүгэлчихээд байгааг өнгөрсөн хоёрхон жилийн түүхээс тодхон харж болно. Харин өнөөдөр мөн энэ аугаа хүний хэлсэн “Нүдийг нүдээр сольбол бүх дэлхий сохор болно” хэмээсэнчлэн дараагийн сонголт ямар байхыг харж л байя.

Ө.Жаргал

0 Сэтгэгдэл
МАНАН бослоо танарыг ард түмэн тэвчиж байгаа шүү одоо танар юм хийхгүй бол 2016 онд бүгд гутлаа чирээд шоронруугаа алхана шүү одд хувийн эрх ашигийг бага хайж улс орны ард түмний эрх ашигт чиглэсэн томоохон ажлыг хийх хэрэгтэй МАН хэдэн хөрөнгө оруулагчдыг барьчаад АН-ыг ингээд эдийн засгаа босгохыг харья гэсэн ш дээ бас хөгийн новшнууд ш дээ МАН нээх гайхаад сүржигнээд байх нэг чамьтан байхгүй бүгд лалрын хулгайч луварчид новшнууд үхээсэй тамруугаа тонилоосой тэр бадамжунай ба түүний хэсэг нөхөд
байдаг юм монгол үгсийн толио хар миний дүү
Ёстой үнэн бичжээ. МАН үнэхээр уригдсан өндөр мэргэжилтэй эмч шиг л залагдаж очиж байна. Сайн ажиллаарай.Эдийн засаг удахгүй эрүүлжнээ харж л байгаарай.
уих-ын гишүүн *анхүү мэтийг "оймсонд хавчуулагдаж их-д орж ирсэн" гэж нэгэнтээ тодорхойлсон. тэгвэл махн-аас яам, агентлагийн сайд, даргаар томилогдсон нөхдийг юу гэж тодорхойлох вэ?! обег-ын дуламдорж, мхег-ын батмөнх зэргийг "оймсонд хавчуулагдаж гарч ирсэн хүмүүсийн оймсонд нь хавчуулагдсан" гэх үү
МАНАН бослоо танарыг ард түмэн тэвчиж байгаа шүү одоо танар юм хийхгүй бол 2016 онд бүгд гутлаа чирээд шоронруугаа алхана шүү одд хувийн эрх ашигийг бага хайж улс орны ард түмний эрх ашигт чиглэсэн томоохон ажлыг хийх хэрэгтэй МАН хэдэн хөрөнгө оруулагчдыг барьчаад АН-ыг ингээд эдийн засгаа босгохыг харья гэсэн ш дээ бас хөгийн новшнууд ш дээ МАН нээх гайхаад сүржигнээд байх нэг чамьтан байхгүй бүгд лалрын хулгайч луварчид новшнууд үхээсэй тамруугаа тонилоосой тэр бадамжунай ба түүний хэсэг нөхөд
AN dANGAARAA ZASAG BARIJ CHADAKHGUI N TODORKHOI BOLLOO.kHUCH TUREN GESEN 7OILGOLT BAIKHGUI BOLLOO.76 UULAA GARAAD CH ZASAG BARIJ CHADAKHGUI YUM BAINA.
Бардан ам шалдан гуя гэдэг чинь л болж байна даа.Энэ хоёр намын гол удирдлагууд аль,аль намгүйгээр явах боломжгүй болсноо албан ёсоор хүлээн зөвшөөрөв.Өмнөх МАНАН-гийн дутуугаа гүйцээхээр ханцуй шамлан орцгоондоо гээд ойр МАН-хан бөөн хөөр.Жунай Гантулга нарыг Засагт оруулбал бүр бантан болж,дахиад нөхөж барамгүй хохирол орно гээд сэрэмжүүлээд байдаг.Хувьчлал нэрээр хуваах асуудал цагаандаа гарахнээ дээ.
sugselzeh gej yamar mongol ug bnaa setguulchee?
байдаг юм монгол үгсийн толио хар миний дүү
Yun surtei yum, garah garts bugdeeree l haij baigaa bish uu, hsrin chi hamtraya gej baigaa sanaag demjih heregtei shuu dee, hamtrahgui baisnaar hen hojih yum? Us honzon sanahaa boli,
яаж ч чадахгүй шалжииж баина даа, сууж байгаагий нь
би лав энэ бичсэнийг уншиж биш тавьсан зургийн хараад л ёстой шальдаа байтугай нөгөө юу яачихаж гэж бодогдлоо бүгд МАН-ханд болон АН биш шүү Элбэгдоржид хуваагдаад л хаашаа ч явах аргагүй болж дээ хэзээ нэг ухаант хүү гарч ирж улс шиг болгох болдоо
их хуралдаанаа эхлэхдээ дээ дээрх 7 сургаалийг торийн дуулалынхаа оронд уншиж эхэлж баймаар юм байна хаанаас хэдэн тэрбумыг унгахав гэхээс оорийг ул бодогч нар
ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТЭНГҮҮД НАМААСАА УРВАЖ ЗГ ТАТАЖ УНАГААД ӨӨРСДӨД НЬ ЯМАР АШИГГҮЙ ХООСОН ХОЦОРВОО ХӨӨОХИЙ.
ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТЭНГҮҮД НАМААСАА УРВАЖ ЗГ ТАТАЖ УНАГААД ӨӨРСДӨД НЬ ЯМАР АШИГГҮЙ ХООСОН ХОЦОРВОО ХӨӨОХИЙ.
shaldaa buulgaj bgaa ene olon fraktsiin togtoltsoo ni. Uuneesee l salahgui bol munhud shaldaa buuh bno
Хамгийн их уншсан