Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
МАХН-ын дэд сайдууд Хоёр хувилбараар тодорно
Дөрвөн нам хамтарсан Засгийн газар эмхлэгдсэн учраас дэд сайдын суудлаа цомхотгож чадаагүй. Нам намдаа дэд сайдад хэнийгээ сойх талаар ярилцсаар нэг долоо хоног ардаа орхилоо. МАН-аас долоон дэд сайдад 40 гаруй хүн өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Харин АН-аас найман дэд сайдад 30 орчим хүн “хүч үзэж” буй гэх болов. Зөвхөн АН, МАН-ын квотоор бол 15 дэд сайд томилох болчихоод байна. Харин МАХН, МҮАН хоосон хоцорчих гээд байгаа тул олон салбар хариуцах яамдад урьдын жишгээр хоёр дэд сайд ажиллуулах сураг бий. МАН-аас Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилсон ч одоогоор МАХН-аас Б.Тулга дэд сайд байгаа дээр АН-аас нэгийг оруулах гэнэ. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг АН-ын Л.Гантөмөр удирдаж байгаа болохоор хоёр дэд сайд нь бусад намаас байна. Эрүүл мэнд, спортын сайдаар МАХН-ын Г.Шийлэгдамба очсон учир хоёр дэд сайд АН, МАН-аас байх бололтой. АН Р.Бурмааг Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилуулсан тул МАН, МАХН, МҮАН гэсэн сонголтоор хоёр дэд сайдыг томилно гэсэн үг аж.
МАХН гурван дэд сайдаа хэрхэн тодруулахад хоёр хувилбартай төлөвлөгөө гарчээ. Эхнийх нь хуучин дэд сайд нараа үлдээж, нэгийг нь нэмж өгөх. БОАЖЯ-ны Б.Тулга, Хуульзүйн яамны Ц.Уугангэрэл нарыг хэвээр үлдэх магадлал бий гэнэ. Өөр нэг хувилбар нь МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Дугаржав, Алтанбулагийн чөлөөт бүсийн захирал Ч.Чимэдсүрэн, МАХН-ын нарийн бичгийн дарга П.Ангараг нарыг нэр дэвшүүлэх мэдээлэл бий. Хоёрдугаар ээлжийнхэн “хоолондоо орж” байгаа учраас шинээр дэд сайд нараа оруулах нь зөв гэх хүн ч байгаа. Хоёрдугаар хувилбараар бол МАХН-аас гурван дэд сайдад гурван хүн өрсөлдөгчгүйгээр тодорно гэсэн үг. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.
Сайд дэд сайд нарыг солбиж тавих ч гэлээ ямар салбарт аль намаас хүн очих нь эцсийн байдлаар шийдэгдээгүй. Энэ асуудал дээр л намуудын зөвшилцөл дуусаагүй байгаа. Тиймээс эхлээд салбарын хуваарилалт дуусахаар нам доторх өрсөлдөөнийг цэглэж дараа нь хэн хэнийг дэд сайдад зүтгүүлэх нь тодорхой болох биз.

0 Сэтгэгдэл