Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Буучид шигшээд шалгарсангүй
Германы Мюнхен хотноо болж буй буудлагын дэлхийн цомын энэ оны гурав дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны тэмцээн өнгөрсөн шөнө боллоо. Энэ төрөлд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар оролцсон юм. Нийт 79 тамирчин онч мэргэнээ үзсэнээс ОУХМ Ц.Мөнхзул 582 оноогоор 10-р байр, О.Гүндэгмаа 581 оноогоор 13-р байр эзэлсэн байна. Бээжингийн олимпын наадамд алтан медаль хүртсэн Чень Инь олимпын наадмын өмнө бэлтгэл сайн байгаагаа харуулж алтан медаль хүртсэн бол Германы иргэн, МУГТ Д.Мөнхбаяр шигшээ буудлагад шалгаран, 7-р байранд оржээ. Манай бүсгүйчүүд өнөөдөр 10 метрийн хийн гар бууны тэмцээнд оролцоно. Өчигдөр мөн эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн зайн тэмцээн болж, манай тамирчин Н.Баяраа 590 оноогоор 35-р байр эзэлжээ. Тэрбээр өнөөдөр болох гурван байрлалын төрөлд ончоо үзэх юм. Өнөөдөр мөн эмэгтэй урт бууны тамирчин Ч.Нарантуяа буудна.
Германы Мюнхен хотноо болж буй буудлагын дэлхийн цомын энэ оны гурав дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны тэмцээн өнгөрсөн шөнө боллоо. Энэ төрөлд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар оролцсон юм. Нийт 79 тамирчин онч мэргэнээ үзсэнээс ОУХМ Ц.Мөнхзул 582 оноогоор 10-р байр, О.Гүндэгмаа 581 оноогоор 13-р байр эзэлсэн байна. Бээжингийн олимпын наадамд алтан медаль хүртсэн Чень Инь олимпын наадмын өмнө бэлтгэл сайн байгаагаа харуулж алтан медаль хүртсэн бол Германы иргэн, МУГТ Д.Мөнхбаяр шигшээ буудлагад шалгаран, 7-р байранд оржээ. Манай бүсгүйчүүд өнөөдөр 10 метрийн хийн гар бууны тэмцээнд оролцоно. Өчигдөр мөн эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн зайн тэмцээн болж, манай тамирчин Н.Баяраа 590 оноогоор 35-р байр эзэлжээ. Тэрбээр өнөөдөр болох гурван байрлалын төрөлд ончоо үзэх юм. Өнөөдөр мөн эмэгтэй урт бууны тамирчин Ч.Нарантуяа буудна. Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл




















