Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Шинэ жилийн “бэлэг” энэ оны төсвийн тодотгол

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баталсан 2015 оны төсвийн тухай хууль энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Гэвч түүнээс хоёр хоногийн өмнө буюу хуулийг албан ёсоор дагаж мөрдөхөөс нь урьтаж тодотгох санал гарлаа. Сангийн сайд Ж.Эрдэнэбат мөрдөж эхлээгүй хуульд тодотгол хийх саналаа УИХ-ын дарга З.Энхболдод гардуулахдаа дараах тайлбар өгч байв. “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Монгол Улсын 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс нэг их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа. Ирэх 2015 онд ч эдийн засгийн нөхцөл байдал энэ оныхоос сайжрах төлөв ажиглагдахгүй нь. Тиймээс ирэх оны төсвийн орлогыг бодитой тооцох, батлагдсан хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага бий боллоо. Дахин төлөвлөсөн орлоготой уялдуулж урсгал болон хөрөнгийн зардлаа тооцож, төсөвт тусгахаар 2015 оны төсвийн тодотгол боловсрууллаа” гэсэн юм. Сарын өмнө томилогдохдоо л өнгөрсөн оны төсвийн тодотголоор ажлын гараагаа эхлүүлсэн тэрээр шинэ оны ажлаа ч дараагийн төсвийн тодотголоор эхэлж буй юм. Түүний өргөн барьсан төсвийн тодотголын ерөнхий дүр зураг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын чуулганд хэлсэн үгтэй агаар нэг аж. Засгийн газрын тэргүүн ес хоногийн хугацаанд бид ийм ажил хийлээ гэж тайлагнан эхлүүлсэн мэдээлэлдээ хэд хэдэн ойлгомжтой шийдлүүд дэвшүүлж байсан. Товчхондоо, халамж-тэтгэмжийн хасалт болон татвар-хураамжийн нэмэлт голложээ.
Ерөнхий сайдын есөн шийдэл
Шуудхан хэлэхэд Ерөнхий сайд 2015 оны төсвийн орлогоо нэг их наяд төгрөгөөр хумьж төлөвлөе, орлогоо дагаад зарлагаа ч нэг их наядаар танахаас өөр аргагүй хэмээсэн. Өмнө нь манай улс төсвийн орлого, зарлагаа шат шатанд нь 16-18 хувиар нэмж баталдаг байсан бол бодит байдалд зарлага, орлогын дундаж өсөлт 3-6 хувь гардаг аж. Инфляц 15 хувиас 3-4 нэгжээр буурсан нь эдийн засаг сайжирч байгаадаа биш бүхэлдээ л агшсаны үр дүн хэмээн тодотгосон. Ийм нөхцөл байдалд монголчууд халамж, тэтгэмжээ хамаагүй цацахаа больж хэрэгтэй хүнд нь олгох, татаас, дэмжлэг өгдөг салбараасаа татвар, хураамж авдаг болчихвол байдал арай дээрдэх аж.
Хамгийн эхэнд Хүний хөгжил сангаас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг бүх хүүхдэд олгохын оронд хэрэгтэй хүүхдүүдэд л өгье гэсэн. Сая төгрөгөөс доош орлоготой өрхийн хүүхдэд тэр мөнгө илүү хэрэгтэй гэж үзжээ. Бусдыг нь хасна. Хоёрт, оюутан бүрт олгодог 70 мянган төгрөгийг ч хэрэгтэй хүнд олгож, хичээсэн нэгнийг урамшуулдаг тогтолцоонд шилжүүлье гэсэн. Сурлага тааруу ихэнхийг нь хасна. Гуравт, салбар бүрийн төрийн албан хаагчдыг жигдлэн тэтгэвэрт гарахад олгодог 36 хүртэлх сартай тэнцэх буцалтгүй тусламжийн хэмжээг 12 сараар хязгаарлан бүгд ижил тэгш дагаж мөрдөнө. Өөрөөр хэлбэл, багш, эмч нарын их нэмэгдлийг хасна. Дөрөвдүгээрт, “Алдарт эх”-ийн одон хүртсэн ч үр хүүхэд нь насанд хүрсэн эмэгтэйчүүдийн одонгийн мөнгийг хасна. Тавдугаарт, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс одоогийн хэмжээгээр үргэлжлүүлж олгох хэдий ч эцэг эхчүүдээс тал мөнгийг авч, нэмэрлэдэг болгоно. Зургаад нь, жил бүр төрөөр дүрэмт хувцас бэлдүүлдэг албаны жагсаалтаас мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, татварын байцаагч нар, улсын бүртгэл, халамжийн ажилтныг хасна. Харин цагдаа, гааль, цэрэг, онцгойгийнхны дүрэмт хувцас, хангамжийг төр хариуцна. Долоод, төрийн өмчит, төрийн өмчийн үйлдвэрийн, төсвийн, төсөвт үйлдвэрийн, аж ахуйн тооцоот гээд төсвөөс хамааралтай олон байгууллагыг нэгтгэнэ. Жишээ нь, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн судалгааны институт, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нэгдэх боломжтой. Наймдугаарт, тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнг их сургуулиудтай холбож, харъяалалд нь шилжүүлнэ.
Есдүгээрх асуудал бол татвар. Бид үл хөдлөх, хөдлөх бүх хөрөнгө дээр татвараа тавьж, бодлогоо явуулдаг атал малчдад таалагдах уралдааны дүнд малаас татвар авдаггүй, харин ч эсрэгээрээ төсвөөс ноосны, ноолуурны, арьс ширний, махны татаас нэмж өгдөг гэнэ. Одоо энэ олон татаасыг цэгцэлж, малын хөлийн татвар тогтоох эрхийг орон нутагт нь олгоё. Сумын түвшинд татвар, даатгал, халамж, хөдөлмөрийн байгууллагын үйлчилгээ, тогтолцоог эргэж оновчтой болгох ажлыг шинэ тодотголоор зохицуулна гэлээ.
Ерөнхий сайд хэлсэн үгнийхээ эцэст 10 мянган албан хаагчийнхаа эрх ашгийг хөндөж, гудамжинд гаргаснаас хэсэг хугацаанд цалингийн нэмэгдлээ тэвчих нь дээр гэсэн бодлогыг хямралын үед зөв гэж үзсэн. Төрийн албаныхны цалингийн нэмэгдлийг түр тэвчих нь хувийн хэвшлийг ч хөлдөө чирэхгүй, тэдэнд бас амьсгаа авах боломж олгоно хэмээсэн. Энэ бүхэн ирэх пүрэв, баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр батлагдах магадлалтай юм. Гэвч тэр болтол зай бий.
Парламентын байр суурь
Сангийн сайдын боловсруулсан төслийн гол санааг Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл болгон уншихдаа далдхан лобби хийсэн хэрэг юм. “Зоригтой шийдэж”, “хойш суулгүй урагшилж”, “даруйхан эхлүүлж” гэхчлэн шийдмэг үгсээр хүндрэл, доройтлоо шүүмжилсэн нь үүнийг илтгэнэ. Гэвч эцсийн шийдвэрийг их танхимд цугларсан 76 гишүүн л гаргах эрхтэй. Парламентын зарим гишүүн төсвийн тодотголын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Намын бүлгүүд ч үүнийг нухацтай авч хэлэлцсэн байна. “Шударга ёс” эвслийн хувьд төсвийн тодотголыг бүхэлд нь дэмжихээ илэрхийллээ. Бүлгийн дарга Н.Батцэрэг “Шүүгчийн цалингийн асуудлаар жишиг болохуйц хэмжээг тодорхой болгох, тэтгэвэрт гарч буй эмч, багш нарт олгодог урамшууллын хэмжээ, хугацааг ойлгомжтой болгох, бүтэц зохион байгуулалтыг нь өөрчилж буй төрийн байгууллагуудын зардал, тооцоог анхаарах хэрэгтэй. Шинэ татваруудын хувьд зохион байгуулалт, аргачлалыг илүү сайжруулахад анхаармаар байгаа юм. Жишээ нь, үл хөдлөх хөрөнгийн татварт бүртгэл, үнэлгээг нэгэн жигд, ойлгомжтой болгохгүйгээр татвар авах боломжгүй. Малын хөлийн татварыг маш сайн зөвшилцсөний эцэст шийдэж болох юм” гэв. УИХ-ын бусад гишүүдийн хувьд малын хөлийн татварыг заавал малчдаас асууж, саналыг нь авч байж шийдэх хэрэгтэй гэсэн юм. Ялангуяа Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Малын хөлийн гэж ярьдаг татварын талаар манай яамнаас санал аваагүй. Энэ татварыг шийдэхэд малчид ямар байр суурьтай байгааг тодорхой болгох зайлшгүй шаардлага бий. Мөн татвараа бүсчлэлээр ялгаатай тогтоож бэлчээрийн даац, хүртээмжийн менежмент хийж болох байх” гэж байлаа. Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “Халамжийг танах тухай асуудал байхгүй. Хүүхдийн мөнгийг нийт өрхийн 80 гаруй хувь нь авдаг. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн мөнгө авдаггүй хүмүүсийн судалгаа явуулж, энэ хүмүүст төсөвлөдөг хүүхдийн мөнгөө хэмнэх тухай асуудал л ярьсан. Хориод үзүүлэлтээр судалгаа явуулахад 65 хувь нь хүүхдийн мөнгөнд хамрагдах дүн гарсан юм билээ” хэмээсэн.
Парламент дахь эмэгтэй гишүүд хүүхдийн мөнгө, “Алдарт эх”-ийн одонгийн мөнгөнд түлхүү анхаарч буй аж. Тэдэнд энэ асуудлаар олон өргөдөл, санал ирснийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэлсэн. “Одонгийн мөнгөний асуудлаар Ерөнхий сайдтай санал солилцоход урьд нь ийм жишиг байсан гэдгийг хэлсэн. Тэр үеийн хууль, эрх зүйн орчныг судалж, үе шаттайгаар зохион байгуулна. Тухайн үед “Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг хүүхдийн мөнгө гэж олгодог байсан. Харин одоо насанд хүрсэн хүүхдүүдэд нь мөнгө олгоод байгаа юм гэж тайлбарласан. ХАХНХЯ-наас иргэдийн амьжиргааны түвшинг 20 бүлэгт хуваадаг. Үүний 16 бүлэг нь хасагдаж, хамгийн доод түвшний дөрвөн бүлгийн хүүхдүүдэд 20 мянган олгохоор төсөвт оруулж. Манай эвслийн бүлэг энэ тооцоо судалгааг нь харж, ямар шалгуураар 16 бүлэг хасагдсаныг нягтална. Ер нь 20 бүлгийг үнэхээр зөв зохистой хуваасан эсэхийг Сангийн яамтай хамтарч шалгахаар санал нэгдсэн” хэмээв.
Сөрөг хүчин болж хоцорсон бие даагч гишүүдийн хувьд төсвийн тодотголыг хатуухан шүүмжилж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Малчдаа үгүйсгэсэн, ард түмнээ дарласан тодотгол болох нь” гэв. Малын хөлийн татвар авах санал нь малчдыг үгүй хийх гэсэн, орон нутгийг эзгүйрүүлж, Улаанбаатарын хүн амыг тэлэх гэсэн бодлого хэмээн шүүмжиллээ. Нэг хонинд мянга хүртэл төгрөгийн татвар тавьж, бод малыг 2-3 хониор тооцон мөнгө авах нь орлогогүй малчдыг хавчсан шийдвэр. Нөгөөтэйгүүр бууны татварыг ч 50-100 хувь нэмэх гэсэн нь эцсийн дүндээ хөдөө суугаа малчдад л оногдоно. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн татварыг 0.6-3 хувиар нэмэх эрхийг орон нутгийн удирдлагад өгөхөөр төсөл боловсруулсан нь хүндрэл, хямралын үед иргэдийнхээ халаас руу гар дүрж буйгаас өөрцгүй хэрэг гэж буруутгаад сөрөг хүчний хувьд үүнтэй тэмцэнэ, бид цөөдөхгүй хэмээж байлаа.

0 Сэтгэгдэл
бухимдалт иргэн
Уул зарим нэгэн асуудал зөв оюутны, хүүхдийн, санал нь гэв ч сургуулийн хүүхдүүдээс мөнгө авдаг асуудлыг юуны түрүүнд авч хэлэлцэх хэрэгтэй байх. Энэ хууль дүрэм баталдаг эрхэм гишүүд та бүхэн авдаг тэтгэлэгээ танбал тэр мөнгөөр чинь их зүйл барьж байгуулах байх даа. Жн: Утасаар ярих, сонин сэтгүүл, унааны зардал, бэлэг дурсгал, ерөн тэгээд л бусад нь бодож үз. Ажилчин бидний хөдөлмөрийг сорж байдаг гэдгээ мэдэх үү?
2015.01.07