АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна
Ингэж үүрэгдээгүй юм уу, сайд аа
“…Тэгтэл Ж.Бямбадорж (Хүний эрхийн үндэсний комиссын дарга) намайг дуудсан. Ярилцсан. Гадаад хэргийн шинэ сайдтай уулзуулж өгье гэсэн. Бид 30-нд уулзсан. Биднийг уулзах үеэр Гадаад хэргийн яам (ГХЯ)-ны газар хэлтсийн дарга нар бүгд байсан. Сайд (Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн) тэдэнд үүрэг өгөөд “Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын эрхийг хамгаалах тасаг” байгуулсан. Нөгөөдүүл нь сайн ажиллана гээд Малайз руу ноот бичиг явуулна гэж хэлсэн. Ийм ахиц гарсанд үнэхээр баярласан...” гэж талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу хэвлэлд (“Улс төрийн тойм” 09/1215) өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. Харьд одсон охиныхоо төлөө “орь ганцаар” зүтгэсэн энэ эцгийн зовлонг тал хагас ч болтугай мэдэрсэн, мэдэрч үзсэн иргэд дээрх ишлэлийг уншаад мөн л баярласан байх.
Яагаад гэвэл, С.Шаарийбуу байгаагүй бол Малайз улсад Монгол хүн балмадаар хөнөөгдсөн гэдгийг. Малайзын Шадар сайд асан Разак Нажибтай хүч тэнцвэргүй тулаанд орсон С.Шаарийбуу хэргийн гогцоог алдахгүйн тулд тамираа тасартал зуураагүй бол өнөөдөр хэрэг үйлдсэн этгээдүүд цаазын ял сонсохгүй байсан гэдгийг. Монгол хүний үнэ цэнэ Малайзад адгийн муугаар үгүйрэхэд манай Засгийн газар есөн жилийн турш ямар хүлцэнгүйгээр харж байсан бэ, гэдгийг тэр хэлээгүй ч өөрийн тэмцлээр харуулсан юм. Эцэстээ охиных нь үхэлд буруутгагдсан этгээдүүдийг тус улсын Холбооны шүүх дэнслэх гэж байгааг тэр бас л өөрөө олж мэдсэн.
Яагаад гэвэл, Засгийн газар, Гадаад хэргийн яам гээд аль ч түүнд хэл дуулгаагүй эсвэл мэдээгүй. Юутай ч түүний тэмцлийн “төгсгөл” ойртох тусам төр засаг гадаадад байгаа монголчуудыг тоож хардаг болсон нь эхний ишлэлд тодоос тод буужээ. Энэ нь “Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудын эрхийг хамгаалах тасаг” байгуулах тухай юм. Хэдийгээр Монгол Улс нь гадаадын олон улстай дипломат харилцаатай, заримтай нь ах дүүгийн барилдлагатай гэж бахаддаг ч тэдгээр улсад байгаа Монгол иргэдийн эрх хөсөр хаягдсаар байгаагийн ганцхан жишээ нь С.Шаарийбуугийн есөн жилийн тэмцлээр харагдаж байна. Бас хилийн чанадын 36 улсад манай улсын өргөмжлөлт консул ажиллаж байгаа ч “Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын эрхийг хамгаалах тасаг” оршин байх орон зай үлдсэн гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд хүлээн зөвшөөрч дээрх үгийг хэлсэн болов уу. Харамсалтай нь, С.Шаарийбуу гуайн эсвэл сайдын хэлсэн шиг баярлах зүйл бодит байдал одоогоор буугаагүй л байгаа юм.
Хар бараан мэдээллийн дундаас онцгойрч байсан Монголчуудын эрхийг хамгаалах тасаг байгуулах тухай дээрх мэдээллийг бид уг нь дэлгэрэнгүй хүргэхээр зорьсон. Хэрэгцээ шаардлага байгаа нь тодорхой учраас тооцоо судалгааг лавлаж, гадаадад байгаа монголчууд ямар эрхээ ихээр зөрчүүлж байгаа вэ, түүнийг нь хэрхэн засч залруулах вэ гээд мэдэх шалгаах зүйл мундахгүй. Гэвч ГХЯ халаа сэлгээтэй байгаа, яг энэ асуудлыг хариуцсан хүн алга гэдэг эхний хариултыг өгсөн. Бусад яамдыг бодвол гадаад хэргийн яам гэсэндээ дотоодын бидэнд хаалттай байдаг тус газраас мэдээлэл олж авах зөвшөөрөл хүсэх ер нь хэцүү. Гэхдээ дээс томж найзыгаа авардаг Шоргоолжны үлгэр шиг хөвөрсөөр эцэстээ энэ мэдээллийг баталгаажуулах хүн нь Консулын газрын дэд захирал Д.Болд болж таарсан. Тэрбээр “Яамны хэмжээнд ийм газар байхгүй” гэж товч тодорхой хариулт өгсөн. Сайд Л.Пүрэвсүрэн энэ талаар санаачилга гаргасан юм биш үү гэж лавласан ч бас л адил хариулт хэлсэн юм.
Ямартай ч хэдийгээр цаасан дээр буугаагүй гадаад харилцааны салбарт олон жил төрийн албанд зүтгэсэн туршлага зааж, шинэ сайд ийм алба байх хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан бол үнэхээр авууштай зүйл гэж үнэлэх нь зүйн хэрэг. Гэвч одоог хүртэл энэ талаар хариуцах ёстой, мэдэх ёстой хүмүүс нь сонсоогүй мэт дүр үзүүлэн суугаа нь харамсалтай.
Гэсэн ч “Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудын эрхийг хамгаалах тасаг” байсан байгаагүй, тэднийг эрхийг хамгаалах нь ГХЯ-ны бодлогоор зохицуулагдах ёстой ажил, үүрэг. Үүнд нь зориулаад “Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлого” гэгчийг цагаан дээр хараар бичсэн байдаг. Тухайлбал, “гадаадад зорчих эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ тэд эх орондоо эргэн ирж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх” гэдэг “тэнгэр”-ийн бичвэрээс эхлээд байнга хэрэгжүүлээд байж болохуйц зүйлс ч бас бичигдэж. Зах зухаас дурдвал, гадаадад байгаа иргэн гэнэтийн осол, халдлага, аюул, албадлагад өртөх, хүнд өвчин тусах, нас барах зэрэг тохиолдолд Монгол Улсаас тухайн улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар бололцоотой туслалцаа, дэмжлэг шуурхай үзүүлэх гэж заасан байна.
Гэвч өнөөдөр ч гадаадын иргэнтэй ялангуяа солонгос иргэнтэй гэрлэсэн бүсгүйчүүдийн эмгэнэлт хувь заяа бараг л домог түүх болох нь холгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдсаар бичигдсээр байна. Хэн ч тэднийг эргэж сурагладаггүй. Энэ талаар тодорхой мэдээлэл ч байхгүй. Харин зуучлалын байгууллагууд энд тэнд байгаа дуулдсаар л байна. Өнөөдөр монголчууд Европ, Америк, Ази тивээр зогсохгүй Африк, Өмнөд Америкт ч амьдарч байна. Тэд Монголыг төлөөлөх Элчин сайдгүй, консулгүй газарт ч байгаа. Харин эх орон нь хүүдээ сураг тавих байтугай таг мартчихсан сууж л байна.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Монголын дөрвөн иргэн Францад явж байгаад нас барсан талаарх мэдээлэл гарсан. Үнэн худал нь мэдэгдэхгүй, албаны эх сурвалж нь “тодруулна” гэсэн байр суурьтай байх хооронд тэд согтуу байжээ гэдэг мэдээлэл гарч бид муу, муухайгаараа дуудуулсан. Гэтэл дөнгөж хоёр хоногийн өмнөөс ГХЯ албан ёсны байр суурь илэрхийлж эхэлсэн ч мөн л “Манайд ирсэн мэдээллээр осолд орох үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэсэн” гэдэг баттай бус мэдээлэл түгээж эхлэв.Энэ мэдээллийн дараа л зөвхөн энэ монголчуудын амьдарч байсан хотод 200 гаруй монгол иргэн ажиллаж амьдарч буй тухай ч бас гарлаа. Нас барагсдын ар гэрийнхэн ч өнөөдрийг хүртэл Франц руу явж амжаагүй байна. Яагаад гэвэл визийг нь бүтээх талаас нь ГХЯ “хөөцөлдөж” байгаа.
Сайд аа, үрээ алдсан аавын сэтгэлийг зөөллөсөн “Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын эрхийг хамгаалах тасаг”-аа цааснаас буулгаж амьдралд хэрэгжүүлэх талаархи байр сууриа албан ёсоор илэрхийлж туслаач.
“…Тэгтэл Ж.Бямбадорж (Хүний эрхийн үндэсний комиссын дарга) намайг дуудсан. Ярилцсан. Гадаад хэргийн шинэ сайдтай уулзуулж өгье гэсэн. Бид 30-нд уулзсан. Биднийг уулзах үеэр Гадаад хэргийн яам (ГХЯ)-ны газар хэлтсийн дарга нар бүгд байсан. Сайд (Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн) тэдэнд үүрэг өгөөд “Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын эрхийг хамгаалах тасаг” байгуулсан. Нөгөөдүүл нь сайн ажиллана гээд Малайз руу ноот бичиг явуулна гэж хэлсэн. Ийм ахиц гарсанд үнэхээр баярласан...” гэж талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу хэвлэлд (“Улс төрийн тойм” 09/1215) өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. Харьд одсон охиныхоо төлөө “орь ганцаар” зүтгэсэн энэ эцгийн зовлонг тал хагас ч болтугай мэдэрсэн, мэдэрч үзсэн иргэд дээрх ишлэлийг уншаад мөн л баярласан байх. Яагаад гэвэл, С.Шаарийбуу байгаагүй бол Малайз улсад Монгол хүн балмадаар хөнөөгдсөн гэдгийг. Малайзын Шадар сайд асан Разак Нажибтай хүч тэнцвэргүй тулаанд орсон С.Шаарийбуу хэргийн гогцоог алдахгүйн тулд тамираа тасартал зуураагүй бол өнөөдөр хэрэг үйлдсэн этгээдүүд цаазын ял сонсохгүй байсан гэдгийг. Монгол хүний үнэ цэнэ Малайзад адгийн муугаар үгүйрэхэд манай Засгийн газар есөн жилийн турш ямар хүлцэнгүйгээр харж байсан бэ, гэдгийг тэр хэлээгүй ч өөрийн тэмцлээр харуулсан юм. Эцэстээ охиных нь үхэлд буруутгагдсан этгээдүүдийг тус улсын Холбооны шүүх дэнслэх гэж байгааг тэр бас л өөрөө олж мэдсэн.
Яагаад гэвэл, Засгийн газар, Гадаад хэргийн яам гээд аль ч түүнд хэл дуулгаагүй эсвэл мэдээгүй. Юутай ч түүний тэмцлийн “төгсгөл” ойртох тусам төр засаг гадаадад байгаа монголчуудыг тоож хардаг болсон нь эхний ишлэлд тодоос тод буужээ. Энэ нь “Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудын эрхийг хамгаалах тасаг” байгуулах тухай юм. Хэдийгээр Монгол Улс нь гадаадын олон улстай дипломат харилцаатай, заримтай нь ах дүүгийн барилдлагатай гэж бахаддаг ч тэдгээр улсад байгаа Монгол иргэдийн эрх хөсөр хаягдсаар байгаагийн ганцхан жишээ нь С.Шаарийбуугийн есөн жилийн тэмцлээр харагдаж байна. Бас хилийн чанадын 36 улсад манай улсын өргөмжлөлт консул ажиллаж байгаа ч “Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын эрхийг хамгаалах тасаг” оршин байх орон зай үлдсэн гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд хүлээн зөвшөөрч дээрх үгийг хэлсэн болов уу. Харамсалтай нь, С.Шаарийбуу гуайн эсвэл сайдын хэлсэн шиг баярлах зүйл бодит байдал одоогоор буугаагүй л байгаа юм.
ТИЙМ ТАСАГ БАЙГААГААГҮЙ БАС БАЙГУУЛААГҮЙ
Хар бараан мэдээллийн дундаас онцгойрч байсан Монголчуудын эрхийг хамгаалах тасаг байгуулах тухай дээрх мэдээллийг бид уг нь дэлгэрэнгүй хүргэхээр зорьсон. Хэрэгцээ шаардлага байгаа нь тодорхой учраас тооцоо судалгааг лавлаж, гадаадад байгаа монголчууд ямар эрхээ ихээр зөрчүүлж байгаа вэ, түүнийг нь хэрхэн засч залруулах вэ гээд мэдэх шалгаах зүйл мундахгүй. Гэвч ГХЯ халаа сэлгээтэй байгаа, яг энэ асуудлыг хариуцсан хүн алга гэдэг эхний хариултыг өгсөн. Бусад яамдыг бодвол гадаад хэргийн яам гэсэндээ дотоодын бидэнд хаалттай байдаг тус газраас мэдээлэл олж авах зөвшөөрөл хүсэх ер нь хэцүү. Гэхдээ дээс томж найзыгаа авардаг Шоргоолжны үлгэр шиг хөвөрсөөр эцэстээ энэ мэдээллийг баталгаажуулах хүн нь Консулын газрын дэд захирал Д.Болд болж таарсан. Тэрбээр “Яамны хэмжээнд ийм газар байхгүй” гэж товч тодорхой хариулт өгсөн. Сайд Л.Пүрэвсүрэн энэ талаар санаачилга гаргасан юм биш үү гэж лавласан ч бас л адил хариулт хэлсэн юм.
Ямартай ч хэдийгээр цаасан дээр буугаагүй гадаад харилцааны салбарт олон жил төрийн албанд зүтгэсэн туршлага зааж, шинэ сайд ийм алба байх хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан бол үнэхээр авууштай зүйл гэж үнэлэх нь зүйн хэрэг. Гэвч одоог хүртэл энэ талаар хариуцах ёстой, мэдэх ёстой хүмүүс нь сонсоогүй мэт дүр үзүүлэн суугаа нь харамсалтай.
ҮҮРЭГ НЬ БАЙДАГ Ч...

0 Сэтгэгдэл