Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Иран, Израиль кибер халдлагад өртжээ
Иран, Израиль, Судан, Сири, Ливан зэрэг Ойрхи дорнод, Африкийн зарим улс кибер халдлагад өртжээ. Оросын “Kaspersky Labs” компанийн мэргэжилтнүүдийн олж тогтоосноор эдгээр улс Flame хэмээх нэгэн төрлийн вирусийн хохирогч болсон байна. Компьютерийн системд хор уршигтай уг софтвейр 2010 оны наймдугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд ямар нэгэн улс мэдээлэл цуглуулах тагнуулын зорилгоор үүнийг гаргаж, кибер халдлага хийсэн гэж “Kaspersky Labs” үзэж байна. Учир нь, уг кибер халдлага ямар нэгэн банк санхүүгийн дансны мэдээлэл хулгайлж, мөнгө олох зорилго агуулаагүй нь илт байгаа бөгөөд үүгээрээ цаанаа улс төрийн зорилготой гэдгээ илтгэж байгаа аж. Уг программын зөвхөн код нь гэхэд 20 мегабайт хэмжээтэй байгаа учир бүрэн судлахад хэдэн жилийн хугацаа шаардлагатай гэнэ. Ийм хэмжээний програмыг хувь хүн юм уу кибер гэмт хэрэгтнүүд дангаараа бүтээх боломжгүй, ямар нэг улс орны санхүүжилтээр л хийгдсэн гэж мэргэжилтнүүд сэжиглэж байна. Одоогоог Flame кьомпьютерийн хамгийн хүчтэй вирус гэгдэж байна.
Иран, Израиль, Судан, Сири, Ливан зэрэг Ойрхи дорнод, Африкийн зарим улс кибер халдлагад өртжээ. Оросын “Kaspersky Labs” компанийн мэргэжилтнүүдийн олж тогтоосноор эдгээр улс Flame хэмээх нэгэн төрлийн вирусийн хохирогч болсон байна. Компьютерийн системд хор уршигтай уг софтвейр 2010 оны наймдугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд ямар нэгэн улс мэдээлэл цуглуулах тагнуулын зорилгоор үүнийг гаргаж, кибер халдлага хийсэн гэж “Kaspersky Labs” үзэж байна. Учир нь, уг кибер халдлага ямар нэгэн банк санхүүгийн дансны мэдээлэл хулгайлж, мөнгө олох зорилго агуулаагүй нь илт байгаа бөгөөд үүгээрээ цаанаа улс төрийн зорилготой гэдгээ илтгэж байгаа аж. Уг программын зөвхөн код нь гэхэд 20 мегабайт хэмжээтэй байгаа учир бүрэн судлахад хэдэн жилийн хугацаа шаардлагатай гэнэ. Ийм хэмжээний програмыг хувь хүн юм уу кибер гэмт хэрэгтнүүд дангаараа бүтээх боломжгүй, ямар нэг улс орны санхүүжилтээр л хийгдсэн гэж мэргэжилтнүүд сэжиглэж байна. Одоогоог Flame кьомпьютерийн хамгийн хүчтэй вирус гэгдэж байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























