Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Башар Аль Ассад өөрөөсөө бурууг зайлуулав
НҮБ-ын тусгай элч Кофи Аннан Сирид хүрэлцэн ирж, тус улсын Ерөнхийлөгч Башар Аль Ассадтай уулзаж, олон хүний амь насанд хүрч буй хүчирхийлэл, зөрчил мөргөлдөөнөө зогсоохыг шаардлаа. Өмнө нь, Сирид ирэхдээ гал зогсоох хэлэлцээрийг сөргөлдөгч хоёр талаар хийлгэж чадсан боловч тэр нь одоо хүртэл хэрэгжихгүй байгааг Кофи Аннан Сирийн Ерөнхийлөгчид сануулаад маргааш, нөгөөдөр гэж хойшлуулалгүй яг одоо яаралтай арга хэмжээ авна уу хэмээн хүссэн байна. Харин түүний энэ хүсэлтэд Башар Аль Ассад хариу өгөхдөө гал зогсоох хэлэлцээр хэрэгжих эсэх нь сөрөг хүчнийхнээс шалтгаалж байгаа гээд өнгөрсөн долоо хоногт амь үрэгдсэн 108 хүнийг Засгийн газрын цэргүүд хөнөөгөөгүй, террористуудын хийсэн халдлага хэмээн хариуцлагыг өөрөөсөө зайлуулжээ.
Өнгөрсөн долоо хоногт Сирийн Хоула хотод гарсан халдлагын улмаас 49 хүүхэд, 34 эмэгтэй амь насаа алдсан нь олон улсыг цочирдуулж, барууны ихэнх орон Сирийн дипломат төлөөлөгчдийг нутаг дэвсгэрээсээ хөөгөөд байна. Тухайлбал, АНУ, Франц, Их Британи, Герман, Итали, Испани, Канад, Австрали зэрэг орон Сирийн Элчин сайдыг нутаг руугаа буцахыг шаардсан юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл