Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АНУ-ын Элчин сайд дипломат ярианд суралцаж эхлэв
ОХУ-дахь АНУ-ын Элчин сайд дипломат ярианд суралцаж эхэлжээ. Учир нь, тэрээр өнгөрсөн долоо хоногт Оросын оюутан залууст лекц унших үеэрээ хошигнолоо хэвтрүүлснээс болж суугаа орныхоо эрх баригчдаас багагүй донго хүртсэн юм. Ноён Элчин сайд Майкл МакФоул оюутнуудтай ярилцаж үеэрээ ОХУ-ыг Киргизэд авлига өгч, тус улсад байрлаж байсан АНУ-ын цэргийн баазаас татгалзуулсан хэмээн ярьсан аж. Түүгээр ч барахгүй АНУ ОХУ-аас 10 дахин бага хэмжээний авлига санал болгосон учраас Киргизийн эрх баригчид өөрийн газар нутаг дээр Америкийн цэргийн баазыг байрлуулахаас татгалзсан гэж өгүүлжээ. Түүний энэ яриа Оросын ихэс дээдсийг ундууцуулж, Гадаад хэргийн яам нь энэ талаар мэдэгдэл хүртэл гаргаад байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын Элчин сайдын хэлсэн үгийг “дипломат ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээнд таарахгүй” гээд цаашид хоёр улсын удирдагчдын бодлогын дагуу хэлж ярих үгээ бодож цэгнэж байхыг анхааруулжээ. Кремлийн энэхүү шаардлагад гайхаж буйгаа Элчин сайд нуугаагүй ч цаашид дипломат ёс зүй, үг яриандаа анхаарч суралцах болно гэж мэдэгджээ.
ОХУ-дахь АНУ-ын Элчин сайд дипломат ярианд суралцаж эхэлжээ. Учир нь, тэрээр өнгөрсөн долоо хоногт Оросын оюутан залууст лекц унших үеэрээ хошигнолоо хэвтрүүлснээс болж суугаа орныхоо эрх баригчдаас багагүй донго хүртсэн юм. Ноён Элчин сайд Майкл МакФоул оюутнуудтай ярилцаж үеэрээ ОХУ-ыг Киргизэд авлига өгч, тус улсад байрлаж байсан АНУ-ын цэргийн баазаас татгалзуулсан хэмээн ярьсан аж. Түүгээр ч барахгүй АНУ ОХУ-аас 10 дахин бага хэмжээний авлига санал болгосон учраас Киргизийн эрх баригчид өөрийн газар нутаг дээр Америкийн цэргийн баазыг байрлуулахаас татгалзсан гэж өгүүлжээ. Түүний энэ яриа Оросын ихэс дээдсийг ундууцуулж, Гадаад хэргийн яам нь энэ талаар мэдэгдэл хүртэл гаргаад байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын Элчин сайдын хэлсэн үгийг “дипломат ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээнд таарахгүй” гээд цаашид хоёр улсын удирдагчдын бодлогын дагуу хэлж ярих үгээ бодож цэгнэж байхыг анхааруулжээ. Кремлийн энэхүү шаардлагад гайхаж буйгаа Элчин сайд нуугаагүй ч цаашид дипломат ёс зүй, үг яриандаа анхаарч суралцах болно гэж мэдэгджээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























