ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ
Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно
ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Нийслэлийн шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа
Жил бүр хот болон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан 9, 11 дүгээр ангийн сурагчдыг хотын даргын нэрэмжит шагналаар урамшуулж байхаар болсон. Энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 73 хүүхэд улсын 11 төрлийн олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, багаараа улсад түрүүлэн нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөсөн юм. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон улсын болон улс, хотын олимпиадад тэргүүн байрт шалгарч алтан медалийн эзэд болсон 26 сурагч өнөөдөр нийслэлийн шилдэг хүүхэд болов. Тэдэнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал гардуулсан юм. Мөн улсын олимпиадад амжилттай оролцсон англи хэл, хими, математик, физик, биологийн багш нар алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Хот болон улсын олимпиадад шавь нараа сайн бэлтгэж, амжилттай оролцуулсан багш нарыг мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар шагнасан юм.
А.Эрхэс
0 Сэтгэгдэл






















