Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Х.Мубаракийг бүх насаар нь ялласан ч египетчүүдийн уур хилэн намжсангүй
Египетийн шүүх экс Ерөнхийлөгч Хосни
Мубарактаа бүх насаар нь хорих ял оноосон ч ард түмнийх нь уур хилэн
намжсангүй, харин ч бүр өдөөж орхилоо. Египетчүүд жил гаруйн өмнө жагсч
цуглан Х.Мубаракийг суудлаас нь унагаж байсан Тахрирын талбайдаа дахин
цуглаж, экс Ерөнхийлөгчийн гар хөл болж байсан хүмүүст бүгдэд нь ял
оноохыг шаардав. Х.Мубаракийг тухайн үед яам толгойлж байсан сайд, албан
тушаалтнуудын хамт шүүсэн боловч дөрвөн яамны экс түшмэл болон
хувьсгалын үеэр цагдаа хүчний байгууллагыг удирдаж байсан гол хүмүүс ял
шийтгэлээс гадуур үлдсэн юм. Шүүхээс тэдний жагсаал цуглааны үеэр амь
нас үрэгдсэн хүмүүсийн үхэлд буруугүй гэж үзжээ. Энэ нь олон нийтийг
бухимдуулж, нийслэл болон Александриа, Суэц, Мансура гээд бусад томоохон
хотод ч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байна. Энэ хөдөлгөөн цааш
даамжирвал Египетийн жилийн өмнөх аниж амжаагүй шарх сэдэрч, тус улсын
нөхцөл байдал улам хүндэрнэ гэж ажиглагчид хэлж байна.

Эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн египетчүүд ярихдаа “Бид жилийн өмнө дарангуйлагч дэглэмийг үндсээр нь нураахын тулд тэмцсэн. Гэвч нэг жил өнгөрчихөөд байхад нөгөө л хүмүүстэйгээ тэмцэлдсээр байна” хэмээн бухимдаж байна. Тус улсад болж буй Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Мубаракийн үед Ерөнхий сайд байсан Ахмед Шафик нэр дэвшсэн нь олны дургүйцлийг бүр ч өдөөж байгаа юм. Шинээр гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсод А.Шафикийн сонгуулийн штабт халдаж уураа гаргаж авчээ.
Өчигдөр болсон шүүх хурлаар Х.Мубаракийг тухайн үед Дотоод хэргийн сайд байсан Хабиб аль Адли болон эрх барьж байсан бусад албан тушаалтнуудын хамт шүүж, хэдэн зуун жагсагчийн амь насыг хөнөөсөн хүчирхийллийг зогсоогоогүй хэмээн буруутгаж, экс Ерөнхийлөгчийг сайдынх нь хамт бүх насаар нь хорих шийтгэл оноосон билээ. Харин Дотоодын хэргийн яамны дөрвөн экс түшмэл болон Х.Мубаракийн хоёр хүү, тэдэнтэй хамт авлигын хэрэгт сэжиглэн шалгуулж байсан бусад этгээдийг гэм зэмгүй гэж үзсэн юм.

0 Сэтгэгдэл