Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Залуучуудын ААШТ-ээс хоёр медаль хүртлээ
Казахстан улсын нийслэл Алматы хотноо Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээн нь эрэгтэй чөлөөт бөхийн 15, эмэгтэй чөлөөт бөхийн 10 дахь тэмцээн бөгөөд Арабын нэгдсэн Эмират улс, БНСУ, Вьетнам, Иордан, Ирак, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажикстан, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон зэрэг 17 орны баг тамирчид оролцож байгаа юм.
Тус тэмцээнийг ФИЛА-гийн товчооны гишүүн, Азийн хорооны ерөнхийлөгч Ким Чанг Кью, ФИЛА-ийн товчооны гишүүн, Казахстаны бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Даулет Турлыханов нар үзэн сонирхжээ. Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаан болж 51 кг-д улсаа төлөөлөн оролцсон Э.Даваачимэг мөнгө, 67 кг-ын жинд зодоглосон О.Оюунтуяа хүрэл медаль хүртсэн байна. Э.Даваачимэгийн хувьд эхний тойрогт Вьетнамын бөх Нгуен Ти Хангийг цэвэр ялж хэсгээсээ гарах барилдаанд Өмнөд Солонгосын бөх Шин Хуе Леег 3:1, 1:0 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөөх барилдаанд Японы бөх Мияхара Юутай таарч 0:1, 0:6 оноогоор ялагджээ. Харин О.Оюунтуяагийн хувьд Өмнөд Солонгос улсын бөх Хуен Жин Шинтэй таарч түүнийг 4:1, онооны харьцаагаар ялж хэсгээсээ гарах барилдаанд Хятадын бөх Ли Жинг Нингт 1:5, 0:4 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх Гулмарал Еркебаеваг 4:4, 6:2 онооны харьцаагаар ялсан байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 48, 55, 63, 72 кг, эрэгтэйчүүдийн 50, 120 кг-ын жингийн барилдаан болж тус тэмцээний хаалтын ажиллагаа болох юм. Дашрамд сонирхуулахад Казахстан улсын удирдлагууд энэхүү тэмцээнд түрүүлсэн тамирчиддаа олон улсын хэмжээний мастер бол олгохоо амласан байна.

0 Сэтгэгдэл