Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Оклахома тоглолтыг тэнцүүллээ
Тоглолтын харьцаа 2:2 болон тэнцээд байсан “Оклахома Сити Тандер”, “Сан Антони Сперс” багийн ээлжит цуврал тоглолт Оклахомагийн талбайд явагдлаа. Цувралын гурав дахь тоглолтод мөн л өөрийн талбайд 20 гаруй онооны зөрүүгээр илүүрхсэн Оклахома энэ удаад Сперсийг талбайдаа хүлээн авч тоглолтын сүүлийн хагасын нэг минутад 53:43 харьцаатай илүүрхсэн ч, туршлагатай Сперсүүд дөрөвдүгээр үеийн эхний 11 минутад онооны харьцааг 71:75 болгон тэнцүүлсэн юм. Эцсийн мөчид Оклахомагийн шилдэг тоглогч Кевин Дюрантын 18 оноо хожилд хүргэн 109:103 –аар хожиж цувралын харьцааг 2:2 болгон тэнцүүллээ. Энэхүү тоглолтод Дюрантаас гадна Ибака 11 довтолгоон хийснээс 100 хувь амжилттай болгож 26 оноо авлаа. Түүний энэ оноо плей оффын тоглолтод үзүүлсэн хамгийн дээд амжилт нь бөгөөд 1975 онд Ларри Мак Нэйлийн Чикаго Буллзын эсрэг үзүүлж байсан 12:12 хэмээх амжилтын ард бичигдэж байгаа юм. Мөн энэ тоглолтод багийн ахлагч Кевин Дюрант нийт 36 оноо авчирчээ. Харин эсрэг багаас Тимми 21 оноо авч Жинобли, Паркер, Стивен Жексон нарын бусад шилдэг тоглогч багтаа 10- аас дээш оноо авчирсан байна.
Тоглолтын харьцаа 2:2 болон тэнцээд байсан “Оклахома Сити Тандер”, “Сан Антони Сперс” багийн ээлжит цуврал тоглолт Оклахомагийн талбайд явагдлаа. Цувралын гурав дахь тоглолтод мөн л өөрийн талбайд 20 гаруй онооны зөрүүгээр илүүрхсэн Оклахома энэ удаад Сперсийг талбайдаа хүлээн авч тоглолтын сүүлийн хагасын нэг минутад 53:43 харьцаатай илүүрхсэн ч, туршлагатай Сперсүүд дөрөвдүгээр үеийн эхний 11 минутад онооны харьцааг 71:75 болгон тэнцүүлсэн юм. Эцсийн мөчид Оклахомагийн шилдэг тоглогч Кевин Дюрантын 18 оноо хожилд хүргэн 109:103 –аар хожиж цувралын харьцааг 2:2 болгон тэнцүүллээ. Энэхүү тоглолтод Дюрантаас гадна Ибака 11 довтолгоон хийснээс 100 хувь амжилттай болгож 26 оноо авлаа. Түүний энэ оноо плей оффын тоглолтод үзүүлсэн хамгийн дээд амжилт нь бөгөөд 1975 онд Ларри Мак Нэйлийн Чикаго Буллзын эсрэг үзүүлж байсан 12:12 хэмээх амжилтын ард бичигдэж байгаа юм. Мөн энэ тоглолтод багийн ахлагч Кевин Дюрант нийт 36 оноо авчирчээ. Харин эсрэг багаас Тимми 21 оноо авч Жинобли, Паркер, Стивен Жексон нарын бусад шилдэг тоглогч багтаа 10- аас дээш оноо авчирсан байна. Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл




















