Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Японы Засгийн газар таван сайдаа огцрууллаа
Японы Ерөнхий сайд Ёшихико Нода танхимынхаа зарим сайдыг огцруулж буйгаа зарлалаа. Ё.Нода Засгийн газартаа хөдөлгөөн оруулсан нь парламентад гацаанд ороод буй худалдааны татварыг нэмэгдүүлэх тухай хууль дээр сөрөг хүчний Либерал Ардчилсан намын дэмжлэгийг авах зорилготой юм. 2015 он гэхэд худалдааны татварыг 10 хувь болгон нэмэгдүүлэх тухай Засгийн газрын санаачилсан хууль сөрөг хүчний дэмжлэггүйгээс батлагдаж чадахгүй байгаа аж. Ёшихико Нода сөрөг хүчний удирдлагуудтай уулзаж ярилцах үед Либерал Ардчилсан нам дээрх хуулийн үзэл санаатай санал нэг байгаагаа илэрхийлсэн боловч энэ хуулийг дэмжсэнийхээ хариуд парламентыг тараах ёстой гэсэн шаардлага Ерөнхий сайдад тавьжээ. Гэвч Ё.Нода парламентын тараахын оронд олон нийтийн дунд рейтинг муутай байгаа танхимынхаа зарим сайдыг огцруулахаар шийдсэн нь энэ бололтой. Халаа сэлгээнд Японы Засгийн газрын 18 гишүүний тав нь өртсөний дотор Батлан хамгаалах, Тээврийн сайдууд багтаж, суудлаа өгчээ.
Японы Ерөнхий сайд Ёшихико Нода танхимынхаа зарим сайдыг огцруулж буйгаа зарлалаа. Ё.Нода Засгийн газартаа хөдөлгөөн оруулсан нь парламентад гацаанд ороод буй худалдааны татварыг нэмэгдүүлэх тухай хууль дээр сөрөг хүчний Либерал Ардчилсан намын дэмжлэгийг авах зорилготой юм. 2015 он гэхэд худалдааны татварыг 10 хувь болгон нэмэгдүүлэх тухай Засгийн газрын санаачилсан хууль сөрөг хүчний дэмжлэггүйгээс батлагдаж чадахгүй байгаа аж. Ёшихико Нода сөрөг хүчний удирдлагуудтай уулзаж ярилцах үед Либерал Ардчилсан нам дээрх хуулийн үзэл санаатай санал нэг байгаагаа илэрхийлсэн боловч энэ хуулийг дэмжсэнийхээ хариуд парламентыг тараах ёстой гэсэн шаардлага Ерөнхий сайдад тавьжээ. Гэвч Ё.Нода парламентын тараахын оронд олон нийтийн дунд рейтинг муутай байгаа танхимынхаа зарим сайдыг огцруулахаар шийдсэн нь энэ бололтой. Халаа сэлгээнд Японы Засгийн газрын 18 гишүүний тав нь өртсөний дотор Батлан хамгаалах, Тээврийн сайдууд багтаж, суудлаа өгчээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























