Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Нигерид гурав хоногийн гашуудал зарлав
Нигерид онгоцны ослоор 150 гаруй хүн амь үрэгдсэний дараа улс даяар гурав хоногийн гашуудал зарлаад байна. Энэтхэгийн “Дана Эйр” компанийн Boeing MD-83 онгоц нийслэл Абужагаас Лагос хот руу нисэх замдаа сүйрчээ. Онгоцонд 153 хүн явснаас нэг нь ч амьд үлдээгүй гэж албаныхан мэдээллээ. Онгоц Лагос хотын нисэх буудлын ойролцоохь хүн оршин суудаг хэсэгт унасан учир амь үрэгдэгсдийн тоо үүнээс ч давж магадгүй байна.
Онгоцны зорчигчдын дийлэнх нь нигерчүүд байсан бөгөөд Хятадын зургаан иргэн явсан мэдээ байна.
Одоогоос сар орчмын өмнө мөн л “Дана Эйр” компанийн Бойнг онгоцонд техникийн гэмтэл гарч Лагос хотод ослын буулт хийж байсан удаатай. Ер нь, Нигерид агаарын тээврийн аюулгүй байдал маш муу төвшинд байдаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 100-аас дээш хүн амь насаа алдсан дөрвөн ч осол тус улсад гарчээ.
Нигерид онгоцны ослоор 150 гаруй хүн амь үрэгдсэний дараа улс даяар гурав хоногийн гашуудал зарлаад байна. Энэтхэгийн “Дана Эйр” компанийн Boeing MD-83 онгоц нийслэл Абужагаас Лагос хот руу нисэх замдаа сүйрчээ. Онгоцонд 153 хүн явснаас нэг нь ч амьд үлдээгүй гэж албаныхан мэдээллээ. Онгоц Лагос хотын нисэх буудлын ойролцоохь хүн оршин суудаг хэсэгт унасан учир амь үрэгдэгсдийн тоо үүнээс ч давж магадгүй байна.Онгоцны зорчигчдын дийлэнх нь нигерчүүд байсан бөгөөд Хятадын зургаан иргэн явсан мэдээ байна.
Одоогоос сар орчмын өмнө мөн л “Дана Эйр” компанийн Бойнг онгоцонд техникийн гэмтэл гарч Лагос хотод ослын буулт хийж байсан удаатай. Ер нь, Нигерид агаарын тээврийн аюулгүй байдал маш муу төвшинд байдаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 100-аас дээш хүн амь насаа алдсан дөрвөн ч осол тус улсад гарчээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























