Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АНУ-ын миссээр хийлч бүсгүй тодорлоо
АНУ-ын Роуд Айланд мужийн 20 настай хийлч бүсгүй Оливиа Кулпо улсынхаа тэргүүн миссээр өргөмжлөгдлөө. Лас Вегасын “Planet Hollywood Resort &Casino” –д болсон АНУ-ын “Miss Universe” тэмцээнд тэрээр улсынхаа бусад 50 мужаас шалгаран ирсэн гоо бүсгүйтэй өрсөлдсөн юм. Миссийн титэм хүртэхэд хамгийн чухал шалгуур болох асуултын шатанд түүнд нэлээд яггүй асуулт таарсан байна. “Эрэгтэй болж төрсөн ч хүйсээ солиулж эмэгтэй болсон хүн миссийн тэмцээнд түрүүлэх нь шударга явдал уу” гэсэн асуултад Оливиа Кулпо хариулахдаа үүнийг шударга гэж үздэгээ хэлсэн байна.
Саяхан Канадад болсон “Miss Universe” тэмцээний үеэр гарсан шуугианаас үүдэн ийм асуулт зохион байгуулагчдын зүгээс тавьжээ. Канадын “Miss Universe” тэмцээнд хүйсээ солиулсан трансжендер бүсгүй оролцсон нь дээрх асуултыг олон нийтийн дунд тавьж, шуугиан дэгдээсэн ч зохион байгуулагчдын зүгээс трансжендер бүсгүйн миссийн тэмцээнд оролцох эрхийг хязгаарлах ёсгүй гэж үзсэн юм.
АНУ-ын шинэхэн миссээр тодорсон Оливиа Кулпо энэ оны эцсээр болох “Miss Universe”-ий 66 дахь тэмцээнд улсаа төлөөлөн дэлхийн гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх юм.



АНУ-ын Роуд Айланд мужийн 20 настай хийлч бүсгүй Оливиа Кулпо улсынхаа тэргүүн миссээр өргөмжлөгдлөө. Лас Вегасын “Planet Hollywood Resort &Casino” –д болсон АНУ-ын “Miss Universe” тэмцээнд тэрээр улсынхаа бусад 50 мужаас шалгаран ирсэн гоо бүсгүйтэй өрсөлдсөн юм. Миссийн титэм хүртэхэд хамгийн чухал шалгуур болох асуултын шатанд түүнд нэлээд яггүй асуулт таарсан байна. “Эрэгтэй болж төрсөн ч хүйсээ солиулж эмэгтэй болсон хүн миссийн тэмцээнд түрүүлэх нь шударга явдал уу” гэсэн асуултад Оливиа Кулпо хариулахдаа үүнийг шударга гэж үздэгээ хэлсэн байна.Саяхан Канадад болсон “Miss Universe” тэмцээний үеэр гарсан шуугианаас үүдэн ийм асуулт зохион байгуулагчдын зүгээс тавьжээ. Канадын “Miss Universe” тэмцээнд хүйсээ солиулсан трансжендер бүсгүй оролцсон нь дээрх асуултыг олон нийтийн дунд тавьж, шуугиан дэгдээсэн ч зохион байгуулагчдын зүгээс трансжендер бүсгүйн миссийн тэмцээнд оролцох эрхийг хязгаарлах ёсгүй гэж үзсэн юм.
АНУ-ын шинэхэн миссээр тодорсон Оливиа Кулпо энэ оны эцсээр болох “Miss Universe”-ий 66 дахь тэмцээнд улсаа төлөөлөн дэлхийн гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх юм.



0 Сэтгэгдэл
























