Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Эверестийг эзэлсэн уулчид эх орондоо ирлээ
Уулын спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин Б.Цэвээндаш, олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатар, ОУХМ Ц.Цогзолмаа, спортын мастер Б.Элбэгдорж, Л.Баярсайхан тэргүүтэй “Хөх тэнгэр” багийн тамирчид дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд авирахаар өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд хилийн дээс алхсан билээ. 4000 метрээс дээш өндөртэй 14 ууланд дайралт хийсэн Хөх тэнгэр багийнхан өнгөрсөн сарын 18-нд Эверестэд үндсэн дайралтаа эхлүүлж маргааш нь оргилоо эзэлжээ. Уулчдаас Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа, Л.Баярсайхан Норвеги, Канадын зургаан уулчин газарчны хамт дэлхийн ноён оргил Эверестийн 8850 метрийн өндөрт гарсан байна. Харин үлдсэн хоёр тамирчны хувьд 8000 метрийн өндөрт гарсан ч биеийн байдлаас шалтгаалан дайралт хийх боломжгүй болсон учир хоригт оржээ. Уулчид эх орноосоо мордохдоо “Удахгүй болох зуны XXX олимпыг зорих баг тамирчдын тугийг Эверестэд мандуулна” хэмээн хэлж байснаар мөрөөдөл нь ийнхүү биеллээ оллоо. Эверестийг эзэлсэн уулчид өнөөдөр эх орондоо ирлээ.
Уулын спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин Б.Цэвээндаш, олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатар, ОУХМ Ц.Цогзолмаа, спортын мастер Б.Элбэгдорж, Л.Баярсайхан тэргүүтэй “Хөх тэнгэр” багийн тамирчид дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд авирахаар өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд хилийн дээс алхсан билээ. 4000 метрээс дээш өндөртэй 14 ууланд дайралт хийсэн Хөх тэнгэр багийнхан өнгөрсөн сарын 18-нд Эверестэд үндсэн дайралтаа эхлүүлж маргааш нь оргилоо эзэлжээ. Уулчдаас Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа, Л.Баярсайхан Норвеги, Канадын зургаан уулчин газарчны хамт дэлхийн ноён оргил Эверестийн 8850 метрийн өндөрт гарсан байна. Харин үлдсэн хоёр тамирчны хувьд 8000 метрийн өндөрт гарсан ч биеийн байдлаас шалтгаалан дайралт хийх боломжгүй болсон учир хоригт оржээ. Уулчид эх орноосоо мордохдоо “Удахгүй болох зуны XXX олимпыг зорих баг тамирчдын тугийг Эверестэд мандуулна” хэмээн хэлж байснаар мөрөөдөл нь ийнхүү биеллээ оллоо. Эверестийг эзэлсэн уулчид өнөөдөр эх орондоо ирлээ.Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл




















