Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ “ДАВЛАГАА 2026" БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
Г.Хишигсайхан Зүүн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна
УИХ-ын дарга Н.Учралыг өнөөдрийн чуулганаар чөлөөлнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
Еврог аврахад долоо хоногийн л хугацаа үлдлээ
Еврог аврахад долоо хоногийн л хугацаа үлдлээ гэж тэрбумтан Жорж Сорос сануулж байна. Еврог аврах хугацаа гэж Ж.Соросын тодорхойлоод байгаа нь хэд хоногийн дараа Грект болох парламентын сонгуулийг хэлж байгаа юм. Тус сонгуульд Европын холбооны хямралын эсрэг бодлогыг дэмждэг, эсэргүүцдэг нам эвслийн аль нь ялах нь тодорхойгүй байгаа. Хэрэв Европын холбооны бодлогыг дэмждэг улс төрийн хүчин сонгуульд ялбал цаашид зээл тусламжаа аваад, бүсээ чангалах бодлого хэрэгжүүлээд явна. Харин уг бодлогыг эсэргүүцдэг нам хүчин төрийн эрхэнд гарвал цаашид байдал хааш эргэх нь бүрхэг байна.
Гэхдээ тэрбумтан Жорж Соросын хувьд Европын холбооноос хямралын эсрэг хэрэгжүүлж буй одоогийн бодлогыг зөв гэж үзэхгүй байгаа аж. Тэрээр зардлаа бууруулж, эдийн засгаа жижигрүүлснээр өрөөс салахгүй гээд хамгийн гол нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж байж хямралаас гарна гэж өөрийн саналаа хэлж байна. Хэрэв одоо хэрэгжүүлж буй бодлогоороо цааш явбал энэ намар гэхэд Германы эдийн засагт хүртэл муугаар нөлөөлж эхэлнэ гэж Ж.Сорос таамаглаж байна. Германы эдийн засаг хүртэл дордоод эхэлбэл Европ тивийг өрийн хямралаас нь салгана гэдэг бүтэшгүй мөрөөдөл болох юм. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Ж.Соросын хэлж буй саналтай ижил байр суурьтай байгаа ч Европ тивд эдийн засгаар тэргүүлэгч Германы канцлер Ангела Меркел бүс чангалах бодлогыг тууштай баримталж байгаа билээ.
Еврог аврахад долоо хоногийн л хугацаа үлдлээ гэж тэрбумтан Жорж Сорос сануулж байна. Еврог аврах хугацаа гэж Ж.Соросын тодорхойлоод байгаа нь хэд хоногийн дараа Грект болох парламентын сонгуулийг хэлж байгаа юм. Тус сонгуульд Европын холбооны хямралын эсрэг бодлогыг дэмждэг, эсэргүүцдэг нам эвслийн аль нь ялах нь тодорхойгүй байгаа. Хэрэв Европын холбооны бодлогыг дэмждэг улс төрийн хүчин сонгуульд ялбал цаашид зээл тусламжаа аваад, бүсээ чангалах бодлого хэрэгжүүлээд явна. Харин уг бодлогыг эсэргүүцдэг нам хүчин төрийн эрхэнд гарвал цаашид байдал хааш эргэх нь бүрхэг байна. Гэхдээ тэрбумтан Жорж Соросын хувьд Европын холбооноос хямралын эсрэг хэрэгжүүлж буй одоогийн бодлогыг зөв гэж үзэхгүй байгаа аж. Тэрээр зардлаа бууруулж, эдийн засгаа жижигрүүлснээр өрөөс салахгүй гээд хамгийн гол нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж байж хямралаас гарна гэж өөрийн саналаа хэлж байна. Хэрэв одоо хэрэгжүүлж буй бодлогоороо цааш явбал энэ намар гэхэд Германы эдийн засагт хүртэл муугаар нөлөөлж эхэлнэ гэж Ж.Сорос таамаглаж байна. Германы эдийн засаг хүртэл дордоод эхэлбэл Европ тивийг өрийн хямралаас нь салгана гэдэг бүтэшгүй мөрөөдөл болох юм. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Ж.Соросын хэлж буй саналтай ижил байр суурьтай байгаа ч Европ тивд эдийн засгаар тэргүүлэгч Германы канцлер Ангела Меркел бүс чангалах бодлогыг тууштай баримталж байгаа билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























